Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Бялуу чимэглэх ур чадварын уралдаан”-ыг Технологийн дээд сургуульд өнөөдөр зохион байгууллаа.
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
“Гурил гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн салбарт 28 аж ахуйн нэгж хамааралтай байдгаас өнөөдрийн тэмцээнд 5 аж ахуйн нэгж мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцож байна” гэлээ.
Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ:
“Манай сургууль 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар талх нарийн боов, чимэглэлийн урлагтай холбоотой 10 орчим мянган оюутан сурагч бэлтгэн гаргажээ.
Цаашид энэ тэмцээн нь манай сургуулийн нэрэмжит болон жил бүр зохион байгуулагдах болно. Тиймээс оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх талд анхаарч дэмжлэг үзүүлж байх болно” гэв.
Энэхүү тэмцээний зорилго оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд туршлага солилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бусдад сурталчлан таниулах, хэрэглэгчдэд оролцогч үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн мэргэжлийн ур чадварыг таниулан сурталчлахад оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.