Герман, Япон, Норвеги, Шведийн эрдэмтдийн хамтарсан баг хүний тархи шиг ажиллаж чадах алгоритм зохиожээ. Харин одоо энэ алгоритмыг нь ажиллуулж чадах компьютерыг хэн нэгэн бүтээхийг л хүлээх хэрэгтэй аж.
Энэ алгоритмын тусламжтай бид өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэгээ ирээдүйд мэдэж авах мэдлэгтэйгээ холбох нөхцөл бүрдэх юм.
Хүний тархины мэдрэлийн эс тун нарийн түвэгтэй ажиллагаатай учраас өнөөдрийн технологиор яг ижилхэн симуляци хийх ямар ч боломжгүй юм. Зөвхөн 10 хувьтай тэнцэх хэмжээнд ачааллахад суперкомпьютеруудын хүчин чадлаас давсан хэрэг болох аж.
Судалгааны багийнхны тайлбарласнаар:
Нэгж хугацаанд сүлжээнд байгаа бүх мэдрэлийн эс нэг биттэй тэнцэх мэдээлэл боловсруулах шаардлагатай бөгөөд нэг тэрбум мэдрэлийн эс бүхий сүлжээний хувьд зангилаа бүр тухайн нэгж бит мэдээллийг боловсруулах гэж их хэмжээний санах ой ашиглана.
Мэдээж хэрэг компьютерын хувьд мэдрэлийн эс бүрт оногдох нэмэлт нэг бит мэдээллийг боловсруулахад шаардлагатай санах ойтой болохын тулд сүлжээ шиг том байх хэрэгтэй. Ердөө нэг хувиас давж, хүний тархитай ижил симуляци үүсгэхэд өнөөдрийн суперкомпьютерт ашиглаж буй процессороос 100 дахин том процессортой байх шаардлагатай аж.
Тэгэхээр тэдний хөгжүүлсэн алгоритм өнөөдөртөө симуляци үүсгэх боломжгүй боловч онолын хувьд ирээдүйд хэн нэгэн зохион бүтээх асар том хэмжээтэй төхөөрөмжийн тусламжтай ажиллах боломжтой юм.
Ийм байдлаар симуляци үүсгэж чадвал шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт гарах бөгөөд Паркинсоны өвчин тэргүүтэй тархины өвчнийг эмчлэх боломжтой болох аж. Түүнчлэн хиймэл оюун ухааны салбарт цоо шинэ дэвшил гарах юм.
Тэгэхээр олон жилийн турш компьютер болон математик ашиглаж хүний тархийг бүтээх гэсэн эрдэмтдийн хүсэл эцэстээ нэг биелэх боломж бүрдэж байна. Энэ алгоритмын тусламжтай бид өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэгээ ирээдүйд мэдэж авах мэдлэгтэйгээ холбох нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: TheNextWeb