Нийтлэлч Б.Энхмаа
Пинк Флойд (Pink Floyd) 1970-аад онд “The Dark Side of the Moon”, “Wish You Were Here” ,“Animals” “The Wall”, “The Final Cut” зэрэг цомог гаргаж, дэлхийн рок хөгжмийн түүхэнд сэтгэлгээний эрх чөлөөг тунхагласан юм. Сая сэтгэлгээний эрх чөлөө гэв үү? Тийм ээ, та зөв уншсан.
Барретт хөгжимчин, дуучин, зураач байсан. Өөр юу хэлэх вэ? Тэр хамтлагтаа үнэт алмаз адил нэгэн байв.
Баруунд 1960-аад онд хиппи хөдөлгөөн гарч залуус хувцас, үс засалт, дуу хөгжмөөрөө нийгэмдээ эсэргүүцэл үзүүлж байлаа. Пинк Флойд бол тэр л цаг үеийн дуу хоолой. Тэдний эхэн үеийн цомгууд хүний оюун санаа, дурсамж, галзуурал, цөхрөл, нийгмийн эмзэглэлийг тусгасан байдаг.
Пинк Флойд хамтлаг рок н ролл хөгжмийн ертөнцөд сэтгэл зүйн рок (psychedelic rock) ангилалд зүй ёсоор багтдаг. Тэдний дуунууд 10 минут гаруй урттай, гүн ухааны өнгө аястай үг, хүний сэтгэлийг хөглөх аялгуу, өвөрмөц найруулгаараа бусдаас ялгардаг. Ялангуяа “The Dark Side of the Moon” цомогт олны хүртээл болсноор Пинк Флойд хамтлаг арт хаус хипстерээс олон улсын “од” болсон юм. Бурхан минь!
Энэ цомог бараг 14 жилийн турш Billboard-ын шилдэг 200 цомогт багтаж бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн нэг болжээ. Энэ цомгоороо рок хөгжимд нэгэн өндөр босго тавьчихав.1960-аад оны эхэн үед өсвөр насны гитарчид Сид Барретт, Рожер Уотерс Кембриджээс шинэ ертөнц нээх хүсэл өвөрлөн Лондонд ирэв.
Тэд одоогийн Вестминстерийн их сургуульд архитектур, урлагийн чиглэлээр сурч байхдаа танилцжээ. 1965 онд тэдэн дээр Ник Мейсон, Рик Райт нэмэгдсэнээр Пинк Флойд хамтлаг бүрдсэн. Тэд анхандаа Sigma 6 гэх хамтлаг байгуулж нийтийн байр, оюутны үдэшлэгт тоглолт хийдэг байлаа.
Хуучны сайхан өдрүүдийг дурсъя.
Пинк Флойдын нэр алдар 1960-аад оны сүүлээр Лондон төдийгүй Америкийн рок хөгжмийн тавцанд цуурайтсан. Хамтлагийн гарсан дуу бүр нь хит болж тэдгээрийн ихэнхийг Уотерс дангаараа зохиосон юм.
Харамсалтай нь хамтлаг улам алдартай болох тусам гаднаас ирэх стресс, бичлэгийн компаниас ирэх дарамт, шахалтаас болж Барретт мансууруулах бодис ихээр хэрэглэж, сэтгэл мэдрэлийн өвчин нь хүндрэв. Ингээд 1968 онд гитарчин Дэвид Гилмор Барреттыг орлох болсон юм.
Барретт хөгжимчин, дуучин, зураач байсан. Өөр юу хэлэх вэ? Тэр хамтлагтаа үнэт алмаз адил нэгэн байв. 1975 оны 6-р сар. Пинк Флойдын амжилт үргэлжилсээр. “The Dark Side Of The Moon” цомгоо гаргаад удаагүй, ойр ойрхон аялан тоглолт хийж байсан цаг. Нөгөө талаар дэндүү гунигтай бас хэцүү үе л дээ.
Энэ хувь заяа юу, тохиолдол уу, хэн ч мэдэхгүй. Хамтлагийнхан Abbey Road студид “Wish you were here” цомгийнхоо бэлтгэлээ хийж байтал гаднаас Барретт орж ирэв. Хэдийгээр тэр 29 настай байсан ч царай нь барайж аль хэзээний дунд эргэм насны эр шиг харагдаж байлаа. Тэр үед Рожер Уотерс найзаа хараад сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс унагасан гэдэг.
Рожер Уотерс эрхэм анд Сид Барреттад зориулж бичсэн “Shine On You Crazy Diamond” дуу нь “Од шиг гялалзаж явсан залуу насаа, Одоо нэг дурсаач” хэмээн эхэлдэг. Мөн түүнийг үгүйлэн санахдаа “Wish you were here” дуугаа бичүүлсэн юм.
Барретт минь, чи энд байсан ч болоосой!
Ийнхүү их сургуулиас гараагаа эхэлсэн хамтлаг олон улсын тавцанд гарч, Их Британийн бүх цаг үеийн агуу хамтлагийн нэг болсон юм. Хэдийгээр 1960-1970 онд Лондон болон дэлхийн өнцөг булан бүрд рок хамтлагууд олноор төрөн гарсан ч Битлз, Лед Зеппелин, Пинк Флойд шиг оргилд хүрсэн нь үгүй.
50 жил ард хоцорчээ. Эргээд харахад Пинк Флойд хамтлаг хэдэн сая цомог зарсан нь бус дуу хөгжмөөрөө дамжуулан бидэнд ямар мэдрэмж өгсөн бэ гэдэг нь чухал ажээ.
17 хон настайдаа би “Time” дууг нь сонсоод яг л 50 нас хүрчхээд амьдралаа эргэн харж буй мэт харууслаар дүүрч билээ. Заримдаа Пинк Флойдын дуу яг л солиорол эсвэл сэтгэл зүйн эм шиг мэдрэмж өгдөг.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас