Woovoo энэ удаад гэр бүлээрээ яваа хүмүүст аяллын бусад хөтчийн тэр бүр санал болгоод байдаггүй ч гадаад гэлтгүй дотоодын аялагчдын өөртөө маш их татдаг газруудын талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ.
1. Сөүл Глобал Соёл, Аялал жуулчлалын төв
Хэрвээ та Сөүл хотод анх удаа гэр бүлээрээ аялж яваа бол Myeongdong дүүрэгт байрлах Сөүл Глобал Соёл, Аялал жуулчлалын төв эхний ээлжид очих хэрэгтэй газрын нэг юм. Энд Сөүл болон Өмнөд Солонгосын түүх соёлтой танилцаж, ажилтнуудаас нь хүссэн зүйлээ чөлөөтэй асууж мэдээлэл аваарай. Аялагчдад Солонгосын соёлыг таниулах арга хэмжээ тогтмол зохиогддог.
Тэдгээр хөтөлбөрт Ханбуг хувцас өмсөх, урлаг, гар урлалын сургалт, үзэсгэлэн, нүүр будалт болон K-Pop бүжгийн хичээлүүд багтдаг. Бүх сургалт нь хүүхэд гэлтгүй том хүмүүст ч гэсэн үнэхээр сонирхолтой санагдана гэж найдаж байна. Ханбуг хувцас өмсөх хөтөлбөр нь жуулчдын дунд нэлээд алдартай бас үнэ төлбөргүй байдаг. Дээрх хөтөлбөрт хамрагдахын тулД ямар нэгэн захиалга өгөх боломжгүй, харин эрт л ирэх хэрэгтэй шүү.
2. Buam-dong сууринг зорьцгооё!
Buam-dong-ийн аяллаа хаанаас эхлэх вэ? Та гэр бүлээрээ Сөүлийн музей (3 давхар), Seokpajeong цэцэрлэг, солонгос шарсан тахиагаараа алдартай Gyeyeolsal Chicken орж, Cafe Gallery-д кофе уугаад Changuimun Gate-ийг өнгөрөөд Jaha Son Mandoo өөр өөр бууз, банш амталж үзээрэй. Дээр нь Coffee Prince Солонгосын телевизийн олон ангит кино хийгдсэн Sanmootonge гэх газраар орж Солонгосын нийслэлийг тольдон, гэр бүлийн зураг татуулж болно.
Харин тэр олон газраар орсны дараа чимээгүй, тухтай газар хайж байвал Sanyoohwa кафе яг тохирно. Үүсгэн байгуулагч эмэгтэй нь Солонгосын ихэс дээдэс, нэртэй хүмүүсийн ханбог хувцас оёдог алдартай загвар зохион бүтээгч, урлаач юм. Тийм болоод ч тэр үү уран сайхны уур амьсгалтай ба гар хийцийн урлагийн бүтээл, загварлаг эд хэрэгсэл худалдаалагддаг байна.
Тэнд та Барууны хэв маягийн өглөө өдрийн хоол, Patbingsu амттан идэж, уламжлалт цай уугаарай. Онцгойлон omija буюу замбага цэцгийн цайг нь амсах хэрэгтэй шүү. Солонгосын уламжлалт Omija цай нь “таван амт” гэсэн утгатай, нэг цайнд нялуун, гашуун, шорвог гээд өөр, өөр амт нэгэн зэрэг амтагддаг.
Даанч Buam-dong-ийн бүх л сонирхолтой музей, кафег нэг өдрийн дотор үзэж амжихгүй харамсалтай юм даа. Гэхдээ энд ирсэн хэн бүхэн Сөүл хотын бужигнаг мартаж, дараа дахин ирэх хүсэл төрөн буцдаг билээ.
3. Gwacheon Үндэсний Шинжлэх Ухааны Музей
Хэрвээ та том хүүхэдтэй бол Gwacheon National Science музейгээр ороод гараарай. Энэ бол шинжлэх ухааныг уйтгартай биш, зугаатай байдлаар таньж мэдэх арга юм. Энд сансар судлалаас биологи хүртэл, анагаах ухаан, робот техниктэй холбоотой бүх үзүүлэнг дэлгэсэн байдаг. Дотроо Суурь шинжлэх ухааны, Өндөр технологийн, Хүүхдийн туршлагын, Байгалийн түүхийн, Уламжлалт шинжлэх ухааны гэсэн төвүүд нь үзэсгэлэнгийн үндсэн 5 хэсэг болдог.
Мөн одон орон судлалын төв, ажиглалтын цамхаг, хорхой шавжны эко-системийн төв гээд өдөр тутмын амьдралдаа үзэж хардаггүй зүйлсээ эндээс л олж харж болно. Үзүүлэнгийн дэлгэцийн 50% нь харилцан үйлчилдэг буюу аялагч гараараа хүрч, мэдэрч, оюун тархи, төсөөллөө ашиглан шинжлэх ухааны туршилт хийгээрэй.
Хүүхдийн, яаралтай тусламжийн, бэлэг дурсгалын, амралтын, хувцас солих өрөө болон шинжлэх ухааны тоглоомын талбайтай. Сонин дуулгахад: музейн гол барилга нь гаднаасаа хөөрөх гэж буй хөлөг онгоцтой адил ба тэр нь шинжлэх ухаан ирээдүйд хүн төрөлхтнийг хөтлөх зам хэмээн бэлгэджээ. Эцэст нь хэлэхэд Сөүлд 2-р сар бага зэрэг хүйтэн тул дулаан хувцсаа авч ирэхээ мартдаггүй юм шүү.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас