Маргааш дэлхийн эмч нарын өдөр. Олон улсад 1933 оноос эхлэн тэмдэглэж ирсэн энэ өдрийг манай улсын эмч мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагууд мөн баярын уур амьсгал дор ажиллаж өнгөрөөдөг. Хүн ардын эрүүл энхийн манаанд өдөр, шөнийг ялгалгүй бэлэн байдаг эмч нарын ажил үйлсээс сурвалжлахаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийг зорьсон юм.
БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй дөрөв дэх жилдээ хамтарч буй бөгөөд “Зүрхнээс зүрхэнд” төслийн хүрээнд хүүхдийн дурангийн болон зүрхний мэс засал хамтарч хийдэг болжээ
Өвдөж байгаагаа хэлж мэддэггүй балчир үрсийг эмчилж эдгээдэг цагаан нөмрөгтэй ачтанууд зав чөлөөгөөр хэр байгааг тандахаар тасаг руу орлоо. Үүдэнд зогсоо амны хаалттай бүсгүйд учраа хэлэхэд “Улавч өмсөөд ороорой. Цэнджав эмч л өрөөндөө бий. Бусад нь тасгуудаар явж байна” гэсэн юм. Эмчийн өрөө рүү явж байхад хүүхэд уйлах чимээ гарав.
Явж очвол аавдаа тэврүүлсэн бяцхан охин боолтны өрөө рүү орохгүй гээд уйлж байх аж. Боолтны сувилагч охиныг аргадаж чимээгүй болгох зуур тэрсхэн арав гаруй насны хоёр хүү ирж дугаарлан зогслоо. Хоёулаа буглаа гэдэг оноштой хэвтэж мэс ажилбар хийлгэжээ. Нэг нь далны хавьд, нөгөө нь бугалгадаа “хагалуулсан” байна. Хэвтээд хоёр хонож байгаа, шарх эдгэх явц сайн бол хоёр, гурав хоногоос гарах гэнэ.
Удалгүй цэцэрлэгийн насны, хөмсөг зангидсан хоёр охин нэмэгдэв. Бага насны хүүхдэд мэс засал хийхдээ заавал бүрэн унтуулдаг тул жаалууд юу болсныг үндсэндээ мэддэггүй болохоор тэдний хувьд хамгийн аймаар нь боолт хийлгэх аж. Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Цэнджав ажил байдлыг нь сурвалжилж яваад талархал илэрхийлээд “Манайхаар сонин ихтэй байгаа.
Хамтарч ажилладаг солонгос эмч нар ирсэн. Яг одоо мэс засал хийж байна. Манайх удахгүй “Нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалт, семинар зохион байгуулах гээд бэлтгэж буй. Эмч нарын өдөрт зориулсан нийтлэлдээ түүхэн зураг авч оруулах юм уу. Манай дөрвөн үеийн тасгийн эрхлэгч нар цуг ажиллаж байгаа” гэлээ. Бид ч олзуурхав. Тасгийн бага эмч С.Жаргалын танилцуулснаар эднийх ачаалал ихтэй ажилладаг юм байна. Тасаг 53 ортой ч, 72 өвчтөнтэй хонож байсан тохиолдол бий ажээ.
Зочин эмч нар болох профессор Со, Жон, Кан нарын хийж буй мэс засал анхаарал татаад байсан тул харж болох, эсэхийг асуухад гэрэл зургийн сурвалжлагчийг л дээд зэргээр “ариутгаж” оруулж болох юм гэж зөвшөөрлөө. Ингээд гэрэл зурагчин Э.Харцага мэс заслын өрөөнд болж буй үйл явцыг дурандаа буулгасан юм.
Тус тасгийнхан БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй дөрөв дэх жилдээ хамтарч буй бөгөөд “Зүрхнээс зүрхэнд” төслийн хүрээнд хүүхдийн дурангийн болон зүрхний мэс засал хамтарч хийдэг болжээ. Өнгөрсөн хугацаанд зүрхний нээлттэй мэс засал 20-иодыг хийсэн байна. Дурангийнхыг бол монгол эмч нар бие дааж хийдэг болоод удаж байгаа юм билээ.
Эмч мэргэжилтэй, мэс заслаар мэргэшсэн, хүүхдийн мэс засалчийн ажил онцлогтой, хүнд санагдлаа. Өвчтөн олонтой, ялангуяа хүндэвтэр хүүхэдтэй үед шөнийн ээлжээс буусан ч гэртээ харихыг урьтал болголгүй харзнаж өнждөг нь өргөсөн тангарагтаа үнэнч тэдний л төлөвшил, сэтгэл. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эмчээр, ялангуяа хүүхдийн мэс заслаар дагнаж ажиллах эмч ховор болсон аж. Гол нь ачаалал ихтэй ажилтай нь дүйцэх цалин олгодоггүйтэй холбоотой ажээ.
Солонгос эмч нар мэс засал хийж, бусад нь дор бүрнээ ажилтай байх зуур тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л.Ганбаярыг түр саатуулж, удирдаж буй нэгжийнхээ тухай танилцуулахыг хүссэн юм. Тэрбээр “Манай тасаг 1956 онд байгуулагдсан. Одоо нийт 53 ортой. Монгол Улс даяар хүүхдийн ерөнхий мэс заслын тусламж, үйлчилгээг хариуцаж ажилладаг. Төрийн шагналт, Гавьяат эмч, клиникийн профессор Д.Авирмэд зөвлөхтэйгөө нийлээд 13 эмчтэй, 34 сувилагч болон үйлчлэгчтэй. Цээжний, бүдүүн, шулуун гэдэсний, нярайн, яаралтай, элэг, цөсний, дурангийн, хавдрын гэсэн долоон чиглэлээр мэс засал хийж байна.
Цусны хиймэл эргэлтийн аппараттай болбол хүчин чадал нэмэгдэж, зүрхний төрөл бүрийн мэс засал хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээж авах боломж бүрдэх аж
Өнгөрсөн хугацааны түүх, туршлагыг авч үзэхэд тасгийн хөгжлийг хоёр хоёр арванаар дүгнэж болохоор. Байгуулагдсанаас хойших 20 жилд голдуу хүүхдийн мэс заслын яаралтай тусламж үзүүлж байсан бол дараагийнхад нь төлөвлөгөөт хагалгаа нэмэгдсэн. Төрөлхийн хөгжлийн гажгийн мэс засал хийдэг болсон. Мөн эрхтэн шилжүүлэн суулгаж байна. Жишээ нь, хүүхдийн бүдүүн гэдэсний нь талыг авч улаан хоолой болгодог. Энэ амжилтаараа манай эмч нар 1998 онд Төрийн шагнал хүртсэн шүү дээ. Дурангийн хагалгааг бүрэн нутагшууллаа.
Хүүхдийн бүдүүн, шулуун гэдэсний төрөлхийн гажгийг энэ аргаар хийж байна. 2014 онд дурангийн сайн аппараттай болсон болохоор үр дүн сайтай байгаа. Одоогоор зүрхний нээлттэй мэс засал хийдэг. Хэрвээ цусны хиймэл эргэлтийн аппараттай болбол зүрхний хүнд хэлбэрийн мэс заслыг нярайд нь хийх боломж бүрдэнэ. БНСУ-ын “Самсунг” эмнэлэгтэй хамтарч ажилласны үр дүн гарч, хүүхдийн дурангийн болон зүрхний мэс засалд дэвшил гарсаар байна.
Одоо бид хөгжлийн дөрөв дэх үетэйгээ золгосон. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд анхаарал хандуулж байгаа. Төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй хүүхдэд нярайд нь ийм төрлийн мэс засал хийдэг. Ээж нь донор болдог. Мэргэшсэн багийн ажил л даа. Манай эмч нар Улсын I төв эмнэлэг болон БНСУ-ын эмч нартай хамтарч хийдэг. 2014 онд хоёр, түрүү жил нэг удаа хийсэн. Ирэх дөрөвдүгээр сард мэс засал хийх хоёр хүүхдийг сонгоод бэлтгэлээ базааж байна.
Тэгэхээр Хүүхдийн ерөнхий мэс заслын тасаг зүй тогтлын дагуу хөгжиж л байна. Тусламж, үйлчилгээний хамрах хүрээ өргөн, улс даяар хүртэж ажилладаг болохоор ачаалал их. Дүүргийн эмнэлгүүдэд насанд хүрэгчдэд мэс засал хийж эхэлсэн. Тэр суурин дээр хүүхдийн мэс засал хийдэг болох хэрэгтэй байна.
Үүний тулд хамгийн түрүүнд унтуулах эмчийг бэлтгэх шаардлагатай. Унтуулах эмчтэй болчихвол бусдыг бид сургалтаар заагаад өгнө. Тэгвэл ядаж арьс, зөөлөн эдийн буглаа төрлийг дүүргийн эмнэлэг хариуцаад байна шүү дээ. Тэгж улсын хэмжээний ганц тасгийн ачааллыг багасгах зам байна” хэмээн ярилаа. Л.Ганбаяр эмч 1995 оноос тус тасагт ажиллаж буй гэнэ. Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийнхан цомхон бүрэлдэхүүнээр их ажил амжуулдаг санагдлаа.
Цусны хиймэл эргэлтийн аппараттай болбол хүчин чадал нэмэгдэж, зүрхний төрөл бүрийн мэс засал хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээж авах боломж бүрдэх аж. Аппаратны үнэ нэг тэрбум орчим төгрөг юм байна. Тусламжийн болон буяны байгууллагууд зүрхний хагалгаа хийлгэх хүмүүсийг, хүүхдүүдийг гадаад руу хэдэн арваар нь байсхийгээд явуулдаг.
Тэр олон хүний ирэх, очих, байрлах зардал хэдий хэр болох билээ. Түүнд зарах хөрөнгийг нэгтгээд энэхүү төвд цусны хиймэл эргэлтийн аппарат авч өгөөд, мэс заслыг энд хийвэл алсын үр дүнтэй, жинхэнэ фелантропи үйл ажиллагаа болох мэт. Тус тасгийн дөрвөн үеийн эрхлэгч нарын зургийг авахаар цуглуулахад зөвлөх, Төрийн шагналт, Гавьяат эмч Д.Авирмэд өрөө рүүгээ хоёронтоо буцаж орсон юм. Эхлээд халатаа сольж өмссөн.
Дараа нь “гүйж” ороод гарч ирэхдээ “Сахиусаа зүүчихлээ” гэсэн нь түүний эмчийн “пайз” байв. Эмч нарын хувьд энэ ертөнцийн хамгийн эрхэм, хүндэтгэлийн дээд нь тэдний мэргэжил ажгуу. Нялх балчир үрсийн төрөлхийн гажгийг мэс заслын аргаар засаж эрүүл болгох юутай ч зүйрлүүлшгүй буянтай алба гагцхүү хүүхдийн мэс заслынханд заяажээ.
Р. Оюунжаргал