Төрийн буруу шийдвэр, иргэдийг зөрчилдүүлдэг олон жишээний нэг нь энэ юм. Нэг талаас ТББ олон жилийн хүч хөдөлмөрөө салхинд хийсгэхэд хүрч, нөгөө талаас нэг компани бизнесийн төлөвлөгөөгөө үгүй хийхэд хүрч болзошгүй.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн баруунхантай Зуун мод хэмээх газарт “Ногоон Ази” ТББ оюутнуудын MY CLUB online community-тай хамтран 117 га газар нийт 123 мянган мод тарьжээ.
2009 оноос есөн жилийн турш тарьж ургуулж, арчилж усалсан зулзган моддыг өнөөдөр газрын хөрснөөс хуулахад хүрээд байна.
Учир нь энэ талбайн талыг “Монгол Стандарт” ХХК-ний эзэмшилд өгсөн бөгөөд тус компани элсний олборлолт хийхээр зэхэж буй тул 67 мянган модыг хөрстэй нь тэгшлэх магадлалтай.
Гэвч Эрдэнэ сумын захиргаа уг газрыг “Монгол Стандарт” ХХК болон “Ногоон Ази” ТББ-д давхардуулан өгснөөс ийнхүү газрын маргаан үүссэн байна.
Маргаан шүүхийн шатанд явж байгаа бөгөөд асуудал хэрхэн шийдэгдэж байгааг нэг талын байр суурь болох MY CLUB online community клубын зохицуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарамтай ярилцлаа.
-Асуудал хэрхэн эхэлсэн талаар та товч ярихгүй юу?
-Уг талбай нь Төв аймгийн Эрдэнэ сум болон Налайх дүүрэг хоорондын маргаантай газар байсан юм байна лээ. Эрдэнэ сумын захиргаанаас газар давхардуулаад зөвшөөрөл олгочихжээ. “Ногоон Ази” ТББ газрын зөвшөөрлийг ном журмаар нь авсан. “Монгол Стандарт” ХХК тэр газрын зөвшөөрлийг бас авчихсан. Энэ газар өөр хэд хэдэн компани байна гэсэн мэдээллийг холбогдогдох газруудаас би олж мэдсэн. Тэр үеийн хариуцлагатнууд нь одоо бүгдээрээ байхгүй учир хэн ч энэ асуудлын өмнө хариуцлага хүлээхгүй.
Одоо 117 га газрын тал нь Налайх, тал нь Эрдэнэ сумынх. “Ногоон Ази” ТББ-ынхан энэ газар 2009 оноос хойш мод тарьж эхэлсэн. 123 мянган мод тэнд ургах гэж ядаж байна.
“My Club” online community энэ ажилд 2009 оноос тусалж, усалж ирсэн. Нялх модыг Монголын хатуу ширүүн уур амьсгалд ургуулна гэдэг нялх хүүхэд арчлахтай адил тун хүнд, сэтгэл шингэсэн ажил байдаг. Элсний нүүдлийг хамгаалах зорилгоор тарьсан моднууд одоогоор хүний нүдэнд өртөхөөр том болж ургаагүй боловч өнгөн хөрсийг нь хуулж хаяснаас цөлжилтөнд нэрвэгдэж байгаа тэр газрыг эрүүлээр нь хадгалж үлдэж байгаа жижиг арал шиг газар.
Тэнд нийтдээ Эрдэнэ сумын 30 гаруй хүн ажиллаж, моддыг усалж арчилдаг. Ихэвчлэн 50-иас дээш насны, өндөр насны тэтгэвэрт суусан, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур аж амьдралтай хүмүүс ажиллаж, чацаргана, үхрийн нүд, зарим хүнсний ногоо тарьдаг. Тийм насны хүмүүс 117 га газар 120 гаруй мянган модыг усална гэдэг их хэцүү учир амралтын өдрүүдэд “My club”-ийн залуус ирж усалдаг юм.
-“Монгол Стандарт” компанитай та бүхэн уулзаж байв уу?
-“Монгол Стандарт”-ынхтай би уулзах гэж зөндөө оролдсон. Тэд огт олддоггүй юм билээ. “Монгол Стандарт”-ын талынхныг ч бид ул суурьтай бодолцох хэрэгтэй. Тэд мөнгө төгрөг, цаг хугацаагаа зарцуулаад энэ газрыг авсан. Тэр хүмүүст бас буруу өгч болохгүй. Элс олборлохыг хүсч байгаа хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Тэднийг нийгмийн сөрөг дайснууд шиг харж болохгүй. Ойлголцоод өөр газар олборлолт явуулж болно шүү дээ. Эсвэл өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно.
Хэрвээ энэ компанитай уулзах бололцоо гарвал хамтарч ажиллах талаас нь ярилцана. Шилжүүлэн суулгах бол аргаа ядсан хэрэг. Дараа жил нь үхчихдэг. Улаанбаатар хот бол мод амьдрах битгий хэл хүн амьдрах нөхцөлгүй байна.
-Энэ асуудал шүүх дээр байгаа гэсэн. Шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэн үү?
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр “Монгол Стандарт” компанийн талд энэ газрыг чөлөөлөх шийдвэр гарчихсан. Одоо давж заалдах шатанд Дээд шүүх дээр байна.
Дээд шүүх энэ асуудлыг аль болох авч хэлэлцэхгүй хойшлуулаад, өнгөрсөн нэгдүгээр сард буцаачихлаа.
ИТХ газраа олгочихсон хэрнээ олборлолт явуулахыг хориглосон
-Яагаад буцаачихсан юм бол?
-Үндэслэл буруу, өмгөөлөгчөө сольсон байна, өргөдөл буруу гэх мэт тодорхойгүй шалтгаанаар буцааж байна гэсэн. Хэрвээ ямар нэг байдлаар “Монгол Стандарт” ажлаа эхлүүлбэл тэдний зөв болно. Гэтэл тэнд 67 мянган мод ургаж байна. Ийм байдал үүсвэл бид “Монгол Стандарт” ХХК-тай аль болох ойлголцож энэ талбай руу оруулахгүй байхыг л хичээнэ.
2012 онд “Монгол стандарт” компани элсний олборлолт хийх гээд орж байсан ч тухайн үед хүүхдүүд маань модоо алдахгүйн тулд тэмцэж, телевиз радиогоор гарч олон нийтийн анхааралд орсноор зогсоож байлаа. Гэнэт зургаан жилийн өмнө болсон шиг олборлолт хийх гээд ороод ирж магадгүй. Тэгвэл тэндэхийн хөгшчүүл маань хамгаалж, зогсоож чадахгүй учир бид бас жижиг зохион байгуулалтанд орсон бэлэн байдалд байгаа.
-Хэдийгээр мод тарих сайн үйл боловч "Монгол стандарт" компани "Ногоон Ази" ТББ-аас өмнө газраа авчээ. Тухайн газар элс олборлож болохгүй гэж үзэж байна уу эсвэл газрын зөвшөөрлийг давхардуулан олгосондоо байна уу?
-Элсний олборлолт хийдэг зөвшөөрлийг түгээмэл олдоцтой газар гэдгээр нь нийслэл, аймаг сумын ИТХ өгдөг болчихсон. Тэгэхээр Уул уурхайн яаманд хамаагүй болж байна. ИТХ газраа олгочихсон хэрнээ олборлолт явуулахыг хориглосон. Гэхдээ Дээд шүүх үүнийг шийдвэрлэх ёстой. Гэтэл Дээд шүүх хойшлуулаад байна.
-67 мянган модыг шилжүүлэн суулгаж болох уу?
-Хуурайшилт ихтэй, усны хомсдол, муу хөрстэй газар ургаж ядаж байгаа модыг шилжүүлэн суулгавал тал нь буюу 20-30 мянган мод үхэх магадлалтай. Хөрсөнд арайхийн дасан зохицож, маш их усалгаа, арчилгаа хийж байж ургана. Тэнд 20-30 мянган модыг услахын тулд хоёр өдрийн турш усаа хуримтлуулдаг. Тийм хэмжээний хуурайшилт ихтэй хэцүү газар.
Хүмүүс яагаад энэ газар мод тарьсан юм бэ гэж асуудаг. Гэтэл тэнд 27 том, жижиг компани элс, хайрганы олборлолт явуулж, өнгөн хөрсийг тэр чигт нь хуулаад, тэр хавийн элс бүхэлдээ тархаад, салхитай өдөр улаанаараа эргэдэг газар болсон.
Салхины хамгаалалт болгоод тарьчихсан улиас, хайлааснууд маань сайхан ургаж байна.
Тиймээс энэ зүгээр нэг элс олборлолтын талбайгаас илүү түүхэн ач холбогдолтой, аялал жуулчлалын хамгийн сайхан нөөцтэй газар гэж хардаг.
-Шүүхээр эцэслээд “Монгол стандарт”-ын талд гаргавал яах вэ? Учир нь тус компани зөвшөөрлөө ном ёсных нь дагуу авсан. Асуудал нь ИТХ-д байгаа юм шиг санагдаж байна.
-Арай тэгэхгүй байх гэж найдаж байна. Ямар ч үндэслэл байхгүй. Эрдэнэ сум болон Налайхын ИТХ “Монгол Стандарт”-ыг хожим элс олборлохыг хориглосон шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг үндэслээд, өнөөдрийн нөхцөл байдлыг хараад “Монгол стандарт”-ын талд гаргахгүй байх гэж найдаж байна.
Эрүүл ухаанаар бодоод үзсэн ч, цааш цаашдын үйлийн үрийг бодоод үзсэн ч ийм шийдвэр гаргахгүй байх.
-Нөгөөтэйгүүр энэ нь түүхэн газар гэж та ярьж байсан?
-Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх хамгийн сүүлийн том тулалдаан болсон түүхэн газар буюу Манжийн хаан Энх-Амгалангийн цэрэг Галдан бошигтын цэрэгтэй Зуун мод хэмээх энэ газар 1696 онд тулалдсан түүхтэй. Галдан бошигт хааны хамгаалалт хийсэн өндөрлөг, Манж цэргийн жанжин Арнай цэргүүдээ нууж байсан хэсэг жижиг мод, Галдан Бошигт бүслэгдэхэд түүний хатан Ану бүслэлтийг цохиж нөхрөө зугатаалгасан гээд бүх түүхэн үйл явдлууд алган дээр тавьсан юм шиг харагдаж тайлбарлаж болох сайхан газар.
Мөн энэ газар Тэмүүжингийн нутгийн дээс, өвөлжөө нь байсан газар гэдэг. Идэр залуу Тэмүүжин энэ газраас ташуур олсон болохоор билэгдэж эзэн Чингис хааны хөшөө босгосон түүхтэй.
Тиймээс энэ зүгээр нэг элс олборлолтын талбайгаас илүү түүхэн ач холбогдолтой, аялал жуулчлалын хамгийн сайхан нөөцтэй газар гэж хардаг. Мод нь ургаад элсний нүүдэл нь хаагдвал эзэн олон болох газар даа.
-Салбар яамдад хандаж үзэв үү?
-Д.Сумъяабазар сайд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарт би 20 жилийн өмнө Монголын түүхийн хичээл орж байлаа. Тэд энэ газрын асуудлыг сайн мэдэж анхааралтай хандаж байгаа байх гэж найдаж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ талбай дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа очиж мод тарьж байсан энэ талбайн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Зуун модны бидний талбай олон нийтийн анхааралд хангалттай хүрсэн. Одоо Шүүхийн тодорхой шийдвэрийг хүлээж байна.
2014 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа манай талбай дээр Үндэсний мод тарих өдөр очиж мод тарихдаа “Өнөөдрөөс эхлээд энд олборлолт явуулахыг хориглоно” гэж хэлснийх нь маргааш нь элс олборлох техник хэрэгслээ талбайн хашаанд тулгаж байгаад олборлолтоо хийгээд эхэлсэн. Манай төрийн институтууд чадамж султай гэдгийг энэ талбайн түүхүүд тод харуулдаг даа.
-З.Энхболд даргад эргэж хандсан уу?
-Тэр даруй албан бичгээр ч, Твиттер хуудсаар ч хандаж байлаа. Завгүй хүмүүс болохоор тэгээд өнгөрсөн. Үндэсний мод тарьдаг өдөр уул нь сайхан арга хэмжээ ч орчин цагийн нүд хуурсан субботник болчих гээд байдагт харамсаж байдаг. Хавар нь булсан модоо эргэж тойроод намар нь хэр ургасныг хардаг болоосой
-Танд баярлалаа.
Ийнхүү төрийн байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас хоёр байгууллага зэрэг хохирч, харин уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэж байна.