“Mongolia mining 2018” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, Чех, Канад, Беларусь, Энэтхэг, Казахстан, Их Британийн ЭСЯ-ны төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн дараа Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн Б.Бямбадагва уул уурхайн салбарт хэрэглэж буй тоног төхөөрөмжийн талаар товч танилцуулав. Ил уурхайд нийт 1846 тоног төхөөрөмж хэрэглэж байгаагийн 41 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна.
Харин далд уурхайд нийт 189 техник хэрэгсэл ашиглаж байгаагийн 40-өөд хувь нь мөн л өндөр насжилттай болжээ. Нийт тоног төхөөрөмжийн тоог гаргахдаа зөвхөн идэвхтэй ашиглаж буй техникийг л хамруулжээ. Арваас дээш жилийн насжилттай буюу харьцангуй хуучин тоног төхөөрөмжийг голдуу алтны шороон ордуудад ашигладаг. Бага нөөцтэй, жижиг уурхайнуудад хуучин техник ашигладаг бол шинээр нээн илрүүлсэн ордуудад голдуу шинэ төхөөрөмж ашигладаг байна.
Уул уурхайн компаниуд хаанаас техник импортолж байгааг нь харвал
- БНХАУ-аас 45 хувь нь,
- ОХУ-аас 8 хувь нь,
- АНУ-аас 10,
- Швед, БНСУ-аас 6 хувь,
- ХБНГУ-аас 8,
- Японоос 5,
- Бусад улсуудаас 15 хувийг тус тус импортолж байна.