Олны танил байх нэг хэрэг, жинхэнэ од мэт гялалзах бол бүр тэс өөр хэрэг. Харин энэ эрхэм Вегас хотын тэнгэрт “од” болон гялалзаж чадсан юм. Тэнгэрийн заадас мэт шавсан хотын гэрлэн чимэглэлээс ч тодоос тод гялалзсан тэр нэгэн одыг ертөнц даяараа мартаагүй, мартах ч үгүй биз ээ. Энэ хүн бол Рок н роллын хаан гэгдэх Элвис Пресли.
Учир нь цөлийн диваажинд та одоо ч гэсэн түүний дүр төрхийг хаа сайгүй харж, нэр алдрын цуурайг нь чихэндээ хоногштол сонсох болно. Тэр ч байтугай залуу хосууд түүний нэрээр нэрлэгдсэн гэрлэх ёслолын үйлчилгээний багцуудаас сонголтоо хийж, сүйт бүсгүй түүний гараас хөтлөн сүйт хархүү дээрээ ирдэг гээд бод.
“Элвистэй хамгийн адилхан харагдах” тэмцээнд жил бүр дэлхийн олон орноос шүтэн бишрэгчид нь ирж оролцдог. Түүний буудаллаж байсан зочид буудал, өрөө, тоглолтын танхим, тайз одоо ч түүний нэрний тодотголтойгоор эздэдээ ашиг өгсөөр байна.
1956 оны 4-р сарын 23-нд Лас Вегас хот анх Рок н роллын нүргээнд цочин зогтусжээ. Элвис Пресли энд Heartbreak hotel, Hound dog, I got a woman зэрэг дуугаа дуулж, хагас суугаа зогсолт мөн тааз хаялсан бүжгээрээ үзэгчдийг өөртөө соронз мэт татаж байлаа.
Вегаст болсон явдал Вегастаа үлддэг гэдэг хэлц Элвис Преслигийн хаанчлалын үеэс эхэлж утга төгөлдөр хэрэглэгдэж эхэлсэн гэхэд хол зөрөхгүй. Мөрийтэй тоглоом, наргиан цэнгээний уламжлалт, зарим талаараа гунигт гэмээр цөлийн энэхэн хотыг тэр дайлаар мордох бүрдээ сэрээж, сэргээж, шинэчилдэг байв. Залуус түүний тоглолтыг үзэхийн тулд Вегасыг зорьцгооно. Элвис ч үзээд уйдамгүй тоглолтоороо шүтэн бишрэгчдээ мялаадаг байв. Тоглолтын үеэр бүсгүйчүүд орилж, уйлж, бахардаж, ухаан алдаж байсан нь тухайн цаг үедээ содон үзэгдэл байлаа. Гэхдээ, тийм л байсан юм.
“Хаан”-ы Лас Вегас дэх оргил үе бол 1969 он байлаа. Ердөө дөрөвхөн долоо хоногийн хугацаанд 57 шоунд оролцох гэрээтэй ажиллаж, нийт 101,509 шүтэн бишрэгч нь 1,5 сая долларын шоуны тасалбар худалдаж авсан нь Вегасын рекордыг эвдсэн тоо болов. Шоу болсон Интэрнэшнл /одоогийн Вэстгэйт/ зочид буудал тэр цагаас хойш одоог хүртэл тэдгээр агуу тоглолтуудыг гэрчлэн сүндэрлэсээр байгаа.
Элвисийг энэ хоттой холбодог бас нэг зүйл бол хурим. Рок н роллын хаан цорын ганц охин Лиза Мэри / хожмоо попын хаан Майкл Жэксонтой гэрлэсэн/-ийнхээ ээж үзэсгэлэнт бүсгүй Присэлла Бюлиютэй /Priscilla Beaulieu / 1967 оны 5-р сарын 1-нд Вегасын Аладин зочид буудалд албан ёсоор гэрлэжээ. Хуримаас 9 сарын дараа тэдний бяцхан охин мэндэлсэн юм.
Мэмфисээс харвасан “од”-ын Вегас дахь хамгийн сүүлийн тоглолтууд 1976 он 12-р сард болсон. Тэр энэ үед хэдийнээ холливүүдийн 30 гаруй кинонд туслах, гол дүрүүд бүтээж, олон арван телевизийн шоуг чимж, олон улсад алдаршсан од болж амжсан байв. Гэхдээ түүнийг алдар хүндийн сүүдэр ч бас орхиогүй юм. Гэрлэлт нь бүтэлгүйтэж, огцом жин нэмж, амьдралын буруу хэвшилд хөл алдсан юм. Сонирхолтой нь, мансууруулах бодис, олон эмэгтэйчүүдтэй нэр холбогдсон, мафийн холбоо зэрэг сул талууд нь түүнийг Лас Вегасын хяналтгүй эрх чөлөө, аз жаргал, зугаа цэнгэлийн бэлгэ тэмдэг болоход хүргэснийг үгүйсгэх аргагүй.
Энэ хот Элл хэмээх /El/ одыг эрх дураараа гялалзахад нь хөх тэнгэр нь болсон бол Элвис ч зугаа цэнгэлийн хаант улсыг цэцэглэхэд нь ус агаар нь байж чаджээ. Элвис зөвхөн Лас Вегасыг ч өөрчилсөн хэрэг биш, тухайн үеийн Америкийн хөгжмийн ертөнц болоод залуу үеийн урлагийн шинэ соёлыг бүрэлдэн бий болоход өөрийн богинохон боловч бадрангуй амьдралаа зориулсан юм.