Олон улсан уран бүтээлчдийн баярын цэнгүүн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Монголд анх удаа боллоо.
Төгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь салбараас уг үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэхүү цэнгүүнд Монголын соёл урлагийн салбарын 200 гаруй уран бүтээлч, төлөөлөгчид уригджээ.
Их багш Чин Хай энэ оны нэгдүгээр сард жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дэлхий даяар олон улсын уран бүтээлчдийн талархлын өдөр болгохыг санаачилсан байна.
Энэхүү өдрийг нийгэмдээ хайрыг түгээж, баяр баясал хүргэж байдаг уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэх зорилготойгоор тэмдэглэдэг уламжлал ийнхүү тогтоож байгаа ажээ.
Цэнгүүнд дуучид, жүжигчид, яруу найрагч, зохиолч, хөгжмийн зохиолчид, уран зураачид, уран барималчид зэрэг хүн төрөлхтний амьдралд гэрэл гэгээ нэмж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг салбар салбарын уран бүтээлчид уригдан оролцсон билээ.
Баярын ёслолыг нээж “Жонон” хамтлаг морин хуурын чавхдсаар жаврыг үргээн уран бүтээлээ хүргэсэн бол түүний дараа Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу, Их багш Чин Хайн шүлэг яруу найргаар амилсан "Багшдаа баярлалаа" дууг Цагдаагийн сүлд чуулгын дуучин, СТА Б.Долгормаа өргөн барьсан юм.
Мөн Нюанс хамтлаг, уран нугараачид, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид мөн уран бүтээлээ хүргэсэн билээ.
Тус нийгэмлэгээс Чин Хай багшийг авьяас билэг нь ундарсан хөгжмийн зохиолч бөгөөд яруу найргийн хэд хэдэн ном гаргаж байсан төдийгүй загварын бүтээлүүд туурвиж, шоугаа Милан, Лондон, Нью-Йорк хотуудад зохион байгуулж байсан хэмээн ярьж байлаа.
Төгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь салбарын тэргүүн Д.Энхбат үйл ажиллагааны үеэр:
"Энэ өдөр зөвхөн уран бүтээл туурвиж буй хүмүүс төдийгүй диваажинд заларсан уран бүтээлчдээ дурсан санадаг. Өнгөрсөн ба одоо цагийн уран бүтээлчдэд зориулсан баяр юм. Анх удаа дэлхийн хэмжээнд зохион байгуулж байна." гээд "Бид 2009 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр СТӨ-нд "Уур амьсгалын тулгамдсан асуудлууд" үйл ажиллагааг зохион байгуулсан. Энд олон авьяаслаг уран бүтээлчид оролцсон бөгөөд дэлхийн хэмжээнд Монгол уран бүтээлчдийг таниулсан үйл явдал болсон юм.
Мөн 2017 оны тавдугаар сард "Багшийн аялгууг морин хуураар" морин хуурын чуулгын тоглолт хийсэн. Багш авьяасаараа дэлхийн дахинд танигдсан уран бүтээлч" гэлээ.
Чин Хай багшийн яруу найргийн бүтээлээр Оскарын хоёр удаагийн шагналт хөгжмийн зохиолч Ал Каша туурвисан “Аниргүйхэн нулимсыг хайрлахуй” мюзиклийг найруулж Лос Анжелес хотод тоглож байжээ. Энэ мюзиклийг гарсны дараа DVD-г нь 2015 онд Төрийн ордонд гаргасан бөгөөд улмаар хөдөө орон нутгийн үзэгчдийн хүртээл болгожээ. Мөн тус байгууллагаас 2018 оны хоёрдугаар сард их багшийн бүтээлүүдээр уран зургийн үзэсгэлэн гаргасан байна.
Их багш Чин Хай:
"Энэ дэлхийд баяр хөөр, амар амгалан, эв нэгдэл, аз жаргал авчирдаг бүх хосгүй авьяаслаг уран бүтээлчдийг магтан дуулж, гүн талархал илэрхийлж байна. Та бүхний үргэлжийн баясгалант эрхэм ариун үйлсийг диваажин адислах болтугай" хэмээн баярын мэнд дэвшүүлжээ.
Төгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэг нь амьтанд ээлтэй амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй хийдэг аж. Учир нь дэлхий дахинд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах хэмжээнд хүрээд байгаа тул тэнцвэрт байдлыг авч үлдэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Байгалийг сүйтгэж байгаа гол үйлдэл бол хүний амьдралын хэв маяг гэж үздэг тул үүнийг өөрчлөх ёстой гэсэн мэдээллийг хүмүүст хүргэхээр зорьж ажилладаг аж. Тиймдээ ч уг цэнгүүний зочдод зориулсан зоог ч мөн махны орцгүй, цагаан хоол байсан юм.