Ойрхи Дорнодын хамгийн жижиг нефт олборлогч Бахрейн улс 80 тэрбум баррель түүхий нефтийн нөөц илрүүлсэн гэдгээ зарлалаа. Бусад нефт олборлогч орнуудтай адил Бахрейны эдийн засаг нефтийн бүтээгдэхүүнд тулгуурладаг бөгөөд 2014 оны хямралаас хойш эдийн засагт үнэмлэхүй нөлөөлөх болжээ.
Харин одоо нефтийн шинэ нөөц илрүүлснээр хэдийг нь гаргаж авахаас шалтгаалан тус улсын эдийн засаг сайжрах эсэх нь тодорхой болох юм. Бахрейны Засгийн газрын үзэж буйгаар ирэх таван жилийн дотор тус нөөцөөс нефт олборлож эхлэх аж.
Өнөөдрийн байдлаар тус улс өдөрт 50 мянган баррель нефт үйлдвэрлэдэг бөгөөд АНУ-ын хоёр компани шинэ нөөцийг илрүүлэхэд зөвлөхөөр ажиллажээ. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр шинээр олдсон нөөцийг ашиглаж эхэлбэл өдөрт 200 мянган баррель нефт олборлох боломжтой гэсэн байна.
Харин АНУ-ын Halliburton компани шинэ нөөцийн тун бага хэсгийг л олборлох боломжтой гэжээ.
Эх сурвалж: BusinessInsider