УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тухай УИХ-ын тогтоолтой гаргасан гомдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.
Ж.Батзандан: Цэцийн шийдвэр Эрдэнэтийн 49 хувийн Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй бүлэглэл Үндсэн хууль, Банкны тухай хууль зэрэг Монгол Улсын 10 гаруй хууль зөрчсөн гэх шийдвэрийг цэц Дунд суудлын хуралдаанаараа шийдсэн байна. Өнөөдрийг хүртэл 49 хувийг авсан хүмүүс Эрдэнэт үйлдвэрт байна, 51 хувийн талдаа урамшуулал тарааж байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? Ер нь төрийн ордонд 4 банкны бүслэлтэд ороод байна.
49 хувийг Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэл, 51 хувийг С.Баяр тэргүүтэй бүлэглэл авах гэж улайрч байгаа.
Ш.Раднаасэд: Эрдэнэтийн 49 хувийнхан 51 хувьд томилогдсон албан тушаалтнууддаа урамшуулал олгож байна гэх мэдээллийг би сошиалаас авсан. 4 сарын 3-ны өдөр энэ тухай бичиг явуулсан, хариу ирээгүй байна. Үндсэн хуулийн цэц 49 хувийг төрийн мэдэлд авсан нь үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ маргаан эцэслэгдсэн. Цэцйийн өмнө хөхтэнгэр байдаг.
Ц.Нямдорж: Энэ бүлэглэлийнхэн хууль хяналтын байгууллагад хэт гүнзгий шигдсэн байна. Монголд энэ бүлэглэлтэй холбоотой махивацийн тогтолцоо бэхэжсэн байна. 49 хувийн талаар ярьсан хүмүүсийн нэр төрийг гутаан дайрах явдал хэрээс хэтэрсэн. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан захиргааны шүүхэд явж байна. Худалдаа хөгжлийн банкны газрын даргаар ажиллаж байсан хүн Захиргааны хэргийн шүүхэд ороод, хоёрхон жилийн дараа танхимын дарга болоод ажиллаж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол Үндсэн хуультайгаа ижил эрхзүйн баримт бичиг байдаг. Монголын шүүх цэцийн шийдвэрт маргаан үүсгээд явж байна.
С.Эрдэнэ: Хонины мах хувааж байгаа юм шиг Эрдэнэтийн 49, 51 гэж хоёр хуваагаад хоёр хэсэгт хоёр том бүлэглэл байна. Монгол Улсын төсвийн томоохон хувийг бүрдүүлж байгаа том үйлдвэр шүү дээ. энэ маргаантай холбоотой бүх асуудлыг цэгцэлж, энэ асуудалд холбоотой бүх хүнийг шалгаж, цэгцэлье. 51 хувь дээр өнгөрсөн 30-40 жил бараа таваар шахсан, хулгайлсан хүмүүсийг яагаад мартагдуулах гээд байгаа юм. 51 хувийн асуудлыг 49 хувиар нь дарах гээд байгаа юм уу. Аль аль нь Монгол төрийн өмч. 49:51 хувийг салгаж үзэх хэрэггүй. УИХ-аас өргөтгөсөн ажлын хэсэг гаргаад бүгдийг нь шалгая. Эцэст нь Эрдэнэт үйлдвэр Монгол төрд үлдэх нь үү, үгүй юү.
Ш.Раднаасэд: 51 хувийн талаар Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Шалгагдаж байгаа юм. Батхүү гэж хүн хууль бусаар гарын үсэг зурсан байна уу. Нэр бүхий хүмүүс үнэхээр гарын үсгээ зурсан байна уу гэдгийг тогтоох ажлыг хууль хяналтын байгууллага тогтоогоод гаргаад ирнэ.
Ц.Нямдорж: 49, 51 хувийг салгаж ойлгосон юм байхгүй. 49 хувийн худалдаж авахдаа хууль зөрчсөн асуудалд УИХ-аас Ажлыг хэсэг байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаад тавьсан гэх буруу ойлголт яваад байна. Барьцаанд тавиагүй, баталгаа гаргасан тухай асуудал юм. Илэрхий мэдэгдэж байгаа зүйл бол Эрдэнэт үйлдвэр энэ маргаанд туйлийн хариуцлагагүй ажилласан байна.
Б.Бат-Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн 49 хувийн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт маш зөв гарсан. Дүгнэлтийг УИХ хүлээж авах ёстой гэж үзэж байна. Нэг асуулт байна. 49 хувийг Монгол Улс хэзэ авах юм бэ?
Ш.Раднаасэд: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг шүүх давах ёсгүй. Шүүхүүд дээр үүнтэй холбоотой маргаанууд байгаагаас асуудал удааширч байна. Цэцийн шийдвэр 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гарсан. Үүн дээр Засгийн газар анхаарч ажиллах ёстой.
Гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссанаар энэ асуудлыг хэлэлцэж дууслаа.