Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тавьсан “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг өнөөдөр болон маргааш тоглоход бэлэн болжээ.
Биднийг очиход бүжиг дэглээч Г.Ган-Очир театрын залуу жүжигчидтэй хамт
үзэгчдийн танхимд сургуулилт хийж, жүжгийн нээлтийн бүжгийг бэлдэж байлаа.
Уг жүжгийн гол Жоанна бүсгүйд тоглосон МУГЖ Ж.Оюундарь, зохиолч эмэгтэй Оливия Харриет Брауны дүрд тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа болон тус театрын Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очиртой хэсэг хором ярилцлаа.
Жүжгийг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Жон Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
Хүн хэчнээн хань ижлээсээ уйдаж, хоорондын харьцаагаа үгүйсгэсэн ч гэсэн эцсийн эцэст хайртай гэр бүлдээ эргээд ирдэг гэдэг нь уг бүтээлийн гол утга санаа аж. Тиймээс ч найруулагч жүжгээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” гэж нэрлэсэн байна.
Өнгөцхөн гоморхож, тунирхаж, хань ижлээсээ хариу авах гэсэн бодол байвч эцсийн эцэст хайртай л бол чи эргээд гэр бүлдээ очно.
Оливия Харриет Браун гэх зохиолч эмэгтэйн дүрд тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа:
“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжигт гэр бүлийн нандин чанар, хайр сэтгэлийн үнэт зүйл хаана оршдгийг хошин хэлбэрээр илэрхийлсэн.
Гэр бүлийн нандин асуудлыг хошин хэлбэрээр үзүүлэх нь ямар бол гэж хүн эргэлзэхээр. Рэй Куни жүжгээ инээдмийн төрлөөр бичсэн. Энүүгээрээ инээдмийн жүжигт агуулга хэлбэрийн зөрчил байдаг. Тэр зөрчлийг хурц тод хайр сэтгэлийн сэдэвт тавьж өгснөөр үзэж байгаа үзэгчид өөрт нь тохиолдсон танил үйл явдал мэт тусгагдах болов уу.
Өнөөгийн нийгэмд хайр сэтгэлд хэрхэн хандаж байна вэ, гэр бүлийн үнэ цэнийг юу гэж ойлгож байна гэдгийг жүжгээс мэдрэх байх.
Хэчнээн хайртай гэсэн ч хоёр биеийнхээ юу хүсэж мөрөөдөж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ анхаарал хаягдсанаас болж хүмүүс юунд хүрч байгаа нь энэ жүжгээс харагдана. Өнгөцхөн гоморхож, тунирхаж, хань ижлээсээ хариу авах гэсэн бодол байвч эцсийн эцэст хайртай л бол чи эргээд гэр бүлдээ очно.
Эр хүн эмэгтэй хүнээс юу хүсдэг вэ? Тэр бүхэн Жоаннад бий.
Ийм байдалд хүрэхгүйн тулд өнөөгийн залуучууд эхнээсээ хайрыгаа хайрлаж, бие биедээ илүү анхаарал тавьж байх хэрэгтэй. Эцсийн зогсоол зөвхөн чи юм гэдгийг өнөөдрийн үзэгчдэд ойлгуулахын тулд энэ нэрийг найруулагч сонгож авсан.
Гол дүр Жоаннад тоглож буй МУГЖ Ж.Оюундарь:
“Жоанна амьдралынхаа ид үе болсон 35 насандаа яваа бүсгүй. Эр хүн эмэгтэй хүнээс юу хүсдэг вэ? Тэр бүхэн Жоаннад бий. Гэвч хүн нэгэн чигт явдаггүй. Ямар нэг алдаа эндэгдэл гаргах нь бий. Гэхдээ тэр алдаанаасаа өөрийгөө хэрхэн татаж авч чадаж байна вэ гэдэг нь тухайн хүнээс шалтгаалдаг билээ.
Эмэгтэй хүн, хүний хань гэж ямар байдаг вэ яах ёстой юм. Амьдралын чиг шугам, амьдралд хандах хандлага гэж юу байдаг гэдгийг энэ дүрээр харуулсан. Хүнийг орчин яаж эвддэг вэ гэдгийг энэ дүрээр харуулсан. Эмэгтэй хүн өөрөө юуг барьж чадвал энэ гэрийн ноён нурууг авч үлдэх юм бэ гэдгийг энэ дүрээр тод томруун харуулахыг зорьсон доо." гэлээ.
Ардын жүжигчин С.Сарантуяа:
“Инээдмийн жүжиг учраас инээдмийн төрөлд нийцүүлсэн аргачлалаар дүр дээрээ ажилласан юм.
Оливия Харриет Браун бол гэр бүлийн хайр сэтгэлийн илэрхийллүүдийг нэмж хурцалж өгсөн хөндлөнгийн эмэгтэйн дүр юм. Түүний дүрээр хайр сэтгэлийн нандин чанарыг мэдрэхгүй бол ямар их ганцаарддагийг хошин байдлаар илэрхийлсэн.” хэмээн дүрийнхээ онцлогийг тодотгосон юм.
УДЭТ-ын Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир:
“Инээдэм бол гайхшрал, бишрэл байх хэрэгтэй. Инээдэм гунигаас, эмзэглэлээс илэрч гарч ирдэг.
Инээдмийн жүжигт он цаг, хөдөлгөөний тавилт, жүжигчдийн гаргаж буй дүрээс шалтгаалаад маш олон зүйл хийх хэрэгтэй болдог. Бид ази хүмүүс. Өрнийн жүжигт тоглохын тулд форм, биеэ авч явах байдалд өөрсдийгөө өөрчилж дайчлах хэрэгтэй болдог.
Энэ жүжгийг хэсэг хугацааны дараа бид дахин сэргээн тоглож байна. Тиймээс би цаг үеэ мэдрэх болсон байх гэж бодсоны үндсэнд зарим нэгэн үйл хөдөлгөөнийг орчин цагтай нийцүүлэх гэж оролдсон." гэлээ.