Чөлөөт бөхийн 2018 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн маргааш АНУ-ын Айова хотын 15 мянган хүний суудалтай “Carver-Hawkeye” спортын ордонд эхэлнэ.
Энэ удаагийн Дэлхийн цомын “А” хэсэгт АНУ, Япон, Гүрж, Энэтхэг, “В” хэсэгт Монгол, Азербайжан, Куба, Казахстан гэсэн найман улс өрсөлдөнө.
1973 оноос эхтэй Дэлхийн цомын тэмцээнийг анх санаачилсан АНУ эх орондоо 30 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Сүүлийн зургаан жил тахимаа өгөөгүй Ираны шигшээ баг Дэлхийн цомд оролцохоос татгалзсан бол манай хойд хөрш ОХУ-ын шигшээ багт АНУ-ын талаас виз олгоогүй.
Зохион байгуулагч орон олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, Кайл Снайдер, дэлхийн аварга Логан Стибер, олимп, ДАШТ-ий медальт Жейден Кокс, Жеймс Грин, Ник Гвяздовски, Томас Гилман, Азербайжанаас олимп, дэлхийн аварга Шариф Шарифов, дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев нар зодоглоно.
“В” ХЭСЭГ:
МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)
65 кг: Батчулууны Батмагнай (2014, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)
70 кг: Санжаагийн Ганбаяр (Өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)
74 кг: Ганзоригийн Мандахнаран (ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт)
79 кг: Гантулгын Идэрхүү (2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)
86 кг: Оргодолын Үйтүмэн (Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт)
92 кг: Лувсандоржийн Төртогтох (Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт)
97 кг: Өлзийсайханы Батзул (“Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт)
АЗЕРБАЙЖАНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Георгий Эдишерашвили (2013, 2017 оны Европын аварга)
61 кг: Ахмеднаби Гварзатилов (2016 оны ДАШТ-ий хүрэл медальт)
65 кг: Гажи Алиев (“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга)
70 кг: Муртазали Муслимов
70 кг: Жошгун Азимов
74 кг: Гажимурад Омаров (23 хүртэлх насны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт)
79 кг: Жабраил Хасанов (Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)
86 кг: Александр Гостиев (2016, 2017 оны ЕАШТ-ий мөнгөн медальт)
92 кг: Шариф Шарифов (Олимп, ДАШТ-ий алт, хүрэл медальт), Асланбек Алборов (2017 оны ДАШТ-ий хүрэл медальт)
97 кг: Нурмагомед Гажиев (Залуучуудын дэлхийн болон Европын аварга)
125 кг: Жамаладдин Магомедов (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)
КАЗАХСТАНЫ ШИГШЭЭ БАГ
61 кг: Расул Калиев (Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт)
65 кг: Саятбек Окасов (2009 оны залуучуудын Азийн аварга)
70 кг: Мейржан Аширов (2012 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт)
74 кг: Данияр Кайсанов (2018 оны Азийн АШТ-ий хүрэл медальт), Болат Сакаев (Залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт)
79 кг: Сакен Айтжанов (2010 оны өсвөр үеийн Азийн аварга)
86 кг: Эльхан Асадов
92 кг: Илизхан Чилаев
97 кг: Мамед Ибрагимов (2014 оны Азийн наадмын мөнгөн медальт)
125 кг: Даулет Шабанбай (2014 оны Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт)
КУБА ШИГШЭЭ БАГ
57 кг: Рейнери Ортега (23 хүртэлх насны дэлхийн аварга)
61 кг: Йовлес Бонне (ДАШТ-ий хошой хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга)
65 кг: Алехандро Вальдес Тобьер (2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга)
70 кг: Фраклин Марин Кастильо (Пан Америкийн наадмын мөнгөн медальт, Пан Америкийн хошой аварга)
74 кг: Ливан Лопес Азкүй (“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)
79 кг: Йоан Зулуета Моралес
86 кг: Юриески Торребланка (Пан Америкийн хошой аварга)
92 кг: Өрсөлдөгч байхгүй
97 кг: Рейнерис Салас (ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга)
125 кг: Юденни Алапажон Эстевез (Пан Америкийн хошой мөнгөн медальт)