Вашингтоны зүгээс Сирид гарсан химийн зэвсгийн халдлагуудыг шинэ механизмаар шалгахыг шаардсан тогтоол гаргасан байна.
Тодруулбал тус улсад химийн зэвсэг ашигласан тохиолдлуудыг шалгах НҮБ-ын дэргэдэх Химийн зэвсгийг хориглох байгууллагын мэргэжилтнүүдийн үүрэг даалгаврыг өөрчлөх тухай аж.
Тус тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн 12 гишүүн дэмжсэн бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Болив улс эсрэг санал өгсөн байна. БНХАУ санал өгөхөөс түдгэлзсэн байна.
НҮБ-д ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя, “АНУ-ын баг бүрэлдэхүүн Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн бүрэн дэмжлэгийг авахааргүй тогтоол өргөн барьснаараа Олон улсын нийгэмлэгийг дахин төөрөгдөлд оруулж, мөргөлдүүлэх алхам хийлээ.” гэж мэдэгдсэн байна.
НҮБ-д АНУ-аас суугаа төлөөлөгч Никки Хэйли ОХУ-аас санал болгосон тогтоолын талаар, “Бидний өргөн барьсан тогтоолууд адил төстэй юм. Гэхдээ маш том ялгаа байна. Манай гаргасан тогтоолд бүх шалгалт нь хараат бус, бие даасан байх болно гэж тусгасан. Харин Оросын гаргасан тогтоолд ОХУ өөрсдөө шалгалт явуулах хүмүүсийг томилж, дараа нь өөрсдөө тэдгээрийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн байна. Үүнд чинь ямар ч хараат бус зүйл алга.” хэмээн хариу мэдэгдсэн байна.
НҮБ-д Сири улсаас суугаа төлөөлөгч Башар Жаафари үг хэлэх боломжоо ашиглан АНУ-ыг буруушаасан байна. Тэрээр, “АНУ өөрсдийн химийн зэвсгийн нөөцөө устгахаас татгалзсаар ирсэн атлаа бусдад химийн зэвсгийг устгах талаар илтгэл тавьж, сургаалиа айлддаг.” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Lenta.ru