Өчигдөр Facebook-ийг үндэслэгч, компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Марк Цукерберг Сенаторуудын өмнө мэдүүлэг өгөв. Тэрээр одоо үүсээд буй Кембриж Аналитика компанийн асуудал болон Facebook-ийн цаашдын хандлага, одоо хийж буй үйл ажиллагааныхаа талаар бүтэн таван цаг ярьсан юм.
Цукерберг сонсголын өмнө хэлсэн үгтээ “Өнөөдөр бид хувь хүний мэдээлэл, аюулгүй байдал, ардчилалтай холбоотой олон асуудлын өмнө ирээд байна. Facebook идеалист бөгөөд бүхнийг өөдрөгөөр хардаг компани юм. Компани байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг хооронд нь холбоход бүх анхаарлаа хандуулж, илүү сайжруулах гэж ажилласан...
Гэвч өнөөдөр бид олон сайн зүйл хийхэд ашиглагдаж буй зүйлсийг хүмүүс буруугаар ашиглахаас сэргийлж чадаагүй гэдгээ бэлхэн харж байна. Бид өөрсдийн үүрэг, хариуцлагыг бүрэн ухаараагүй байсан нь маш том алдаа бөгөөд энэ бүхэн миний алдаа юм. Би Facebook-ийг үүсгэж, үйл ажиллагааг нь хариуцаж байгаа учраас болж буй бүхий л үйл явдалд хариуцлага хүлээнэ” гэжээ.
Сонсголын үеэр Сенаторуудын асуусан зарим нэг асуулт болон Цукерберг түүнд нь хэрхэн хариулсан болохыг доор сийрүүллээ.
#1
Сенатор Дик Дурбин: Та өнгөрсөн шөнө ямар зочид буудалд байсан гэдгээ бидэнд хэлэх байсан уу?
Марк Цукерберг: Нөгөө... Үгүй ээ, олон нийтийн өмнө хэлэхгүй байх байсан.
#2
Сенатор Дэн Сулливан: Та өөрийгөө дэндүү их хүчтэй болсон гэж бодохгүй байна уу?
Марк Цукерберг тийм эсвэл үгүй гэж хариулалгүйгээр: Таны асуултын гол санаа нь Америкчуудын бахархлыг төрүүлэх байх.
#3
Сенатор Оррин Хатч: Facebook үргэлж үнэгүй хэвээр байх уу?
Марк Цукерберг: Тийм ээ, Facebook-ийн үнэгүй хувилбар байсаар байх болно.
#4
Сенатор Оррин Хатч: Тэгвэл хэрэглэгч төлбөр төлдөггүй үйлчилгээг үргэлжлүүлэн авч явахын тулд яах ёстой вэ?
Марк Цукерберг: Сенатораа, бид сурталчилгаа явуулна.
#5
Сенатор Линдси Грахам: Facebook монополь компани мөн үү?
Марк Цукерберг: Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Бидэнд Apple, Google, Amazon зэрэг олон өрсөлдөгч бий.
#6
Сенатор Линдси Грахам: Сая дурдсан компаниуд Facebook-тэй ижил үйл ажиллагаа явуулдаг уу?
Марк Цукерберг: Үгүй ээ, өөр зарчмаар ажилладаг.
#7
Сенатор Билл Нельсон: Миний ойлгосноор хэрвээ би хувийн мэдээлэлд минь үндэслэсэн сурталчилгаа харахыг хүсэхгүй бол Facebook-т төлбөр төлөх ёстой гэсэн үг үү?
Марк Цукерберг: Тийм ээ, тэр үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар ийм сонголт байхгүй. Харин зар сурталчилгаанд суурилсан бизнес загварын ачаар бид дэлхийг тэр чигт холбож, хүн бүрт бусадтай харилцах эрхийг нь үнэгүй олгох боломжтой болж байна.
#8
Сенатор Диан Фейнштейн: Facebook цаашид АНУ-ын сонгуульд гаднаас хэн нэгэн этгээд нөлөөлөхгүй байх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Марк Цукерберг: Миний 2018 оны хамгийн чухал ажлуудын нэг нь яг энэ асуудал. Түүнчлэн компаниа үүсгэсэн цагаас хойш 2016 оны сонгуулийн үеэр ОХУ хэрхэн нөлөөлж буйг түргэн мэдэж чадаагүйдээ хамгийн их харамсдаг. Энэ жилийн хувьд зөвхөн АНУ гэлтгүй Энэтхэг, Бразил, Мексик, Пакистан, Унгар гээд олон оронд сонгууль болно. Тиймээс эдгээр сонгуульд хэн нэгэн этгээд нөлөөлөхөөс хамгаалахын тулд бид бүх чадлаараа ажиллана.