Аялагчдын дунд алдартай, Америкийн TripAdvisor цахим хуудаснаас явуулсан судалгаагаар Сингапур улсын Singapore Airlines иргэний агаарын тээврийн компани шилдгээр шалгарчээ.
Судалгаанаас харахад Европын агаарын тээврийн компаниудын төлөөллөөс Их Британийн Jet2.com компани л эхний 10т багтаж чадсан нь Европын агаарын тээврийн компаниуд зорчигчдодоо хангалттай сайн үйлчилдэггүй болох нь харагдаж байна.
Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал Дэлхийн шилдэг онгоцны буудлаар олон жил дараалан шалгарч байгаа бол тус улсын агаарын тээврийн компани ч мөн аялагчдын хамгийн дуртай агаарын тээвэр болоод байна.
Иргэний агаарын тээврийн шилдэг компаниудыг шалгаруулахдаа TripAdvisor цахим хуудас хэрэглэгчдийн үнэлэлт дүгнэлт, тэдгээрийн чанар зэргийг нь тооцсон алгоритмыг ашигласан гэнэ.
Singapore Airlines мөн хамгийн шилдэг 1-р зэрэглэл болон Экономи зэрэглэлтэй агаарын тээврээр тодорчээ.
Азийн агаарын тээврийн компаниуд TripAdvisor Choice Awards -н шилдгүүдээр тодорсныг жагсаалтаас харж болох юм. Жишээ нь Japan Airlines 4т, Тайванийн EVA Air 5д, Korean air 10т тус тус бичигджээ.
Air New Zealand компани Emirates компанийн урд буюу 2т бичигдсэн ба шилдэг Премиум Экономи зэрэглэлтэй агаарын тээврээр шалгарчээ.
Харин шилдэг Бизнес зэрэглэлтэй агаарын тээврийн компаниар Qatar Airways тодорчээ.
Агаарын тээврийн шилдэг 10 компани:
- Singapore Airlines, Сингапур улс
- Air New Zealand, Шинэ Зеланд улс
- Emirates, Арабын нэгдсэн Эмират улс
- Kapan Airlines, Япон улс
- EVA Air, Тайван
- Southwest airlines, ААНУ
- Jet2.com, Их Британи
- Qatar Airways, Катар улс
- Azul, Бразил улс
- Korean air, БНСУ