Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Авлигатай тэмцэх газраас өчигдөр орой баривчлан, шалгаж эхэллээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийж байна.
АТГ-аас мөрдөн шалгаж байгаа Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны орой албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж, сэжигтнүүдийг хойшлуулшгүйгээр баривчлах арга хэмжээ авсан.
Өнөөдөр АТГ-аас Нийслэлиийн прокурорын газарт дээрх хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Энэ саналыг Нийслэлийн прокурорын газар хүлээн авч, дээрх хүмүүсийг эрүүгийн хэрэгт татсан. Улмаар үргэлжлүүлж цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа хэд хоног хорих нь тодорхой болно гэж мэдээллээ.