БИ ДЭЛХИЙГ ХАРЛАА, ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ЮМ
Хүн төрөлхтөн сансарт нисэж болно гэдгийг өөр хэн ч биш Юрий Гагарин хэмээх Оросын нисгэгч зоригтой бас азтай залуу өөрийн биеэр харуулсан билээ. Өнөөдөр түүний сансарт ниссэний 57 жилийн ой тохиож байна.
Зөвлөлтийн бүтээсэн Восток 1 хөлгөөр дэлхийн тойрог замд 108 минутыг өнгөрүүлсэн Гагарин зөвхөн Зөвлөлт холбоот улсын гэлтгүй, хүн төрөлхтний хувьд сансар судлалыг нэг алхам урагшлуулжээ.
Эх дэлхийдээ эргэн газардахад л олон улсын баатар болсон түүний ачаар бид тэнгэрт харагдах оддын зүгт хэзээ нэгэн цагт нисэж болох юм гэдгийг мэдэж авсан юм.
Аав маань бүр хүүхэд байхаасаа л хүсэж мөрөөдөж байсан зүйлдээ өөрийгөө бүрэн дайчлан, түүндээ хүрсэн нь ийм учиртай
Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай эрхмүүдийн нэг тэрээр Оросуудын хувьд хамгийн их хүндэлдэг, хамгийн их хайрладаг хүнийх нь нэг яах аргагүй мөн. Учир нь Гагарин хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот улс шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн хөгжил, амжилтаараа дэлхийд толгой цохидог гэдгийг батлах бэлгэдэл болсон юм.
Тэрээр 1934 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Дөнгөж сургуульд орох үед нь/1943 он/ Нацистууд тосгоныг нь эзлэн авч, ах эгч хоёрыг нь Польш дахь хөдөлмөрийн лагерь руу авч явсан гэдэг.
Нацистуудын эзлэн түрэмгийллийн улмаас Гагарин сургууль завсардаж 1946 онд гэр бүл нь Гжатск хот руу нүүснээр дахин сургуульд сурчээ. Ингээд 1951 онд Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд ороод, орон нутгийн нисэхийн клубд элсэн орсон байна.
Энэ бүхний үр дүнд Гагарин өөрийн ирээдүйн карьерийг сонгож, амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Түүний охин Елена РТ агентлагт өгсөн ярилцлагадаа “1930-аад оны үед бүх л хөвгүүд нисэх хүчинд алба хаахыг хүсдэг байлаа. Зөвлөлт холбоот улсын төлөө хамгийн хүнд хэцүүг давахын сацуу, тухайн үеийн хамгийн дэвшилтэт технологийг ашиглах боломж бүрдсэн байсан учраас тэр байх л даа. Аав маань бүр хүүхэд байхаасаа л хүсэж мөрөөдөж байсан зүйлдээ өөрийгөө бүрэн дайчлан, түүндээ хүрсэн нь ийм учиртай” гэжээ.
Зарим эх сурвалжид Гагариныг 165 см, заримд нь 157 см өндөртэй байсан гэж бичсэн байдаг бөгөөд онгоцны нисгэгч болоход бага зэрэг хүндрэлтэй байсан гэдэг. Онгоц газардах үед нисгэгчийн бүхээгнээс буух зурвасаа харахад хүндрэлтэй байсан болохоор суудал дээрээ дэр тавьж нисдэг байжээ.
Хэдий ийм боловч тэрээр мундаг сагсчин байсан төдийгүй сансрын нисэгч болоход жижиг бие нь давуу тал болсон юм. 1959 он буюу анхны хиймэл дагуул Спутник 1 хөөрснөөс хоёр жилийн дараа Гагарин сансрын нисэгч болохоор бүртгүүлжээ.
1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны тэр нэгэн өдөр хүн төрөлхтөн, ер нь бол Гагарин анх удаа дэлхийн тойрог замд нисэв
Долоо хоногийн дотор Москвагаас түүнийг хүрэлцэн ирж, эрүүл мэндийн үзлэгт орохыг хүссэн байна. 1960 оны гуравдугаар сарын гуравны өдөр Гагарин 20 хүнээс бүрдсэн сансрын нисэгчийн багт элсэн орсон бол 25-ны өдрөөс бэлтгэлээ албан ёсоор эхэлжээ.
Сансрын хөтөлбөрт эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байсан Ада Котовская хожим нь “Гагарин бусад нэр дэвшигчидтэй л адил бие бялдрын хөгжилтэй, нас ойролцоо, жин ч дөхүү байсан. Гэхдээ ганцхан шалтгаан байсан нь сансрын хөлгийг дундаж биетэй хүнд зориулан бүтээсэн явдал байлаа” гэжээ.
Түүнчлэн тухайн үед энэхүү даалгаврыг тун ч ихээр нууцалж байсан бөгөөд залуу нисэгчид зөвхөн шинэ загварын хөлөг туршина гэсэн мэдээлэлтэй л Москвад очиж байсан гэдэг.
Хөтөлбөрийн багийнхан Юрий Гагарин болон Герман Титов нарын аль нэгийг эхний нислэгт сууна гэж шийдвэр гаргасан бөгөөд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр албан ёсны комиссоор Гагариныг эхний нисэгчээр сонгож, Титовыг орлох нисэгч болгожээ.
Ингээд 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны тэр нэгэн өдөр хүн төрөлхтөн, ер нь бол Гагарин анх удаа дэлхийн тойрог замд нисэж, “ХӨӨРЦГӨӨЕ!” хэмээх алдарт үгээ хэлсэн юм.
Гагарин сансарт ниссэнээр сансрын уралдаанд Зөвлөлт холбоот улс ХОЁР дахь удаа ялжээ. Гэхдээ тэр үед хэн ч наймхан жилийн дараа Америкчууд саран дээр газардана гэж төсөөлөөгүй билээ.
Восток 1 хөлөг дэлхийн тойрог замд 108 минут аялаад газардах үед улбар шар өнгийн сансрын нисэгчийн хувцастай, том гэгч цагаан дуулга өмсөөд шүхрээр бууж байсан Гагарин охинтойгоо явсан тариачин бүсгүйг сүрхий айлгажээ.
Гагарин тэдэнд хандан “Битгий ай. Би та нартай л адил Зөвлөлтийн иргэн. Харин надад Москва руу ярих утас хэрэгтэй байна” гэсэн аж. Бүсгүй хэсэг азнаад “Та тэгэхээр гадаад сансраас ирсэн юм уу?” хэмээн асуухад Гагарин “Ер нь бол тийм ээ” гэж хариулжээ.
Түүнийг дэлхийн анхны сансрын нисэгчээр сонгосон тухай хэд хэдэн домог мэт яриа байдаг бөгөөд магад Гагарины сайхан инээмсэглэл, эсвэл ар гэрийн амьдрал нь нөлөөлсөн гэдэг аж.
Хамгийн харамсалтай нь Гагарин анхны сансрын нисэгч байх хувьтай байсан боловч дахин нисэх заяагүй байсан юм. Задгай сансарт ердөө 108 минутыг өнгөрүүлсэн тэрээр өөрийнх нь дараа сансрын нисэгч болсон хүмүүст битүүхэндээ атаархдаг байсан аж.
Учир нь дэлхийн тойрог замаас цааш үргэлжлэх олон олон даалгаврын нэгээхэн хэсэг болохыг туйлаас хүсдэг байсан гэдэг. Тэр ч бүү хэл Зөвлөлт холбоот улс Сарны хөтөлбөр боловсруулж, төд удалгүй Ангараг руу хүн илгээх төслийг эхлүүлжээ.
Энэ бүхэнд оролцож, дахин нэг түүх бүтээнэ гэдэгтээ амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл итгэж байсан талаар охин Елена нь дурссан юм. Харамсалтай нь 1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр буюу хүн төрөлхтөн саран дээр газардахаас жил гаруйхан хугацааны өмнө дөнгөж 34 настай Юрий Гагарин МиГ-15 онгоцоор сургалтын нислэг хийж байгаад Киржач тосгоны ойролцоо онгоцтойгоо осолдож, хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Түүний гэнэтийн үхэлд цочирдож, харууссан хэдэн арван мянган иргэд оршуулгад нь оролцож, Гагариныг Москва дахь Кремлийн хананы дэргэд нутаглуулсан юм.