Агаарын зорчигч тээврийн Southwest Airlines компанийн Нью Йорк-Даллас чиглэлийн нислэг үйлдэж байсан онгоцны хөдөлгүүр нислэгийн үеэр салж унажээ. Иймд нэг зорчигч амиа алдаж, долоон хүн эмнэлгийн тусламж авчээ.
Боинг 737-700 онгоцны хөдөлгүүр унах явцдаа цонх, далавч болон их биед гэмтэл учруулсан байна. Онгоц Филадельфид ослын буулт хийжээ.
Тус онгоцонд 143 зорчигч, нислэгийн багийн таван гишүүн байсан байна.
Цонх хагарч, онгоцны битүүмж алдагдахад нэг эмэгтэй гадагш сорогдож, хагарсан цонхонд гацахад зорчигчид татаж оруулсан талаар гэрчүүд мэдээлжээ.
Америкийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга Роберт Сумвалтын хэлснээр эвдрэл гарсан CFM56 хөдөлгүүрийг зорчигч тээврийн онгоцнуудад өргөн ашигладаг гэнэ. Тус онгоцонд зорчиж байсан Кристофер
Жонсон СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа, “Гэнэт л маш чанга дэлбэрэх чимээ гарсан, түс тас хийх чимээ тасралтгүй дуугарч байснаа л зүүн талын хөдөлгүүр тэр чигээрээ салаад явчихсан. Маш аймшигтай байсан.” гэжээ.
Эх сурвалж: BBC