Иргэний агаарын тээврийн МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн даваа гарагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон ТУЗ-дөө өгчээ. Тэрбээр тус компанийн захирлаар хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа юм.
Агаарын тээврийн салбарт барих бодлогын баримт бичигт "Үндэсний агаарын тээвэрлэгчтэй байна. Түүнийг төрийн бодлогын хэмжээнд хамгаална" гэсэн утга бүхий заалт бий. Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ агаарын тээврийн салбарт либеральчлал явуулна гэж байр сууриа илэрхийлсээр байгаа.
Сайдын барьж буй бодлогоор бол Агаарын тээврийн салбарын бодлогын баримт бичиг дэх “Бээжин, Сөүлийн чиглэлд нэг шугам, нэг агаарын тээвэрлэгч байна” гэсэн заалтаас татгалзах бололтой. МИАТ хувьцаат компани улсаас татаас авахгүй, үйл ажиллагаагаараа өөрийгөө санхүүжүүлэх давуу боломжуудыг энэ заалт олгодог.
Агаарын тээврийн салбарыг либеральчилж, гаднын олон агаарын тээвэрлэгчийг оруулснаар тийзний үнэ буурна, аялал жуулчлал нэмэгдэнэ гэж үзэх нь зүйн хэрэг. Ингэснээр нөгөө талд нь үндэсний агаарын тээвэрлэгч “унааны ганц морь” болох МИАТ хувьцаат компани дархлаагүй болно.
“Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна” хэмээн Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн өвөл тус буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Шинэ нисэх буудал ашиглалтад ороход гаднын агаарын тээвэрлэгч 17 компани нислэгийн тусгай зөвшөөрөл авах саналаа Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байна.
МИАТ хувьцаат компанийн өнөөгийн удирдлагууд "Агаарын тээврийн салбарыг либеральчлах нь зөв, гэхдээ яг одоо цаг нь биш" гэж үздэгийг тэдний хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас харж болно. Т.Тамир захирал ажлаа өгөх болсон шалтгаан ч салбарын сайдынхаа бодлогыг дэмжээгүйгээс үүдэлтэй байж болох.
Эцэст нь далайд гарцгүй Монгол Улс зайлшгүй үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх хэрэгтэй юү, үгүй юу? гэсэн асуулт гарч ирнэ. Эцсийн хариултыг Засгийн газар гаргана.