“Интернэтийн аюулгүй байдлын ач холбогдол” сэдвээр олон улсын форум өчигдөр Блү Скай зочид буудалд боллоо. Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дэмжлэгтэйгээр Мобиком Корпорациас зохион байгуулсан энэхүү форумд Ази, Номхон далайн орнуудын сүлжээ, мэдээллийн төвийн (APNIC) Дэд бүтцийн хөгжлийн захирал Чэ Хү Ченг оролцсон юм. Тэрээр “Интернэтийн аюулгүй байдал, интернэтийн хөгжлийн бат бэх суурь” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
Монголын интернетийн үйлчилгээ үзүүлэгчид IPV6 хувилбар руу шилжээгүй байна.
-Таны илтгэлийн гол санаа юу байсан бэ?
-Интернэтийн дэд бүтцээ халдлагаас хамгаалах, нууцлалыг нь хангах ажлыг орхигдуулж болохгүй. Одоогоор танай байгууллагын интернэтийн аюулгүй байдалд ямар нэг заналхийлэл, эрсдэл алга гээд тайван сууж болохгүй. Интернэтийн аюулгүй байдлыг хангахын тулд компани байгууллага болгон мэдээллийн технологи, хүний нөөц болон өөр бусад алба хэлтсээс идэвхтэй оролцоо бүхий баг бүрдүүлэн ажиллах хэрэгтэй.
Энэхүү баг нь интернэт сүлжээний хамгаалалт, дотоод мэдээллийнхээ нууцлалыг хангахад дагаж мөрдөх дүрэм журам батлан, тэр журмыг хэвшүүлсэн эсэх болон аюулгүй байдлын ажиллагааныхаа үр дүнг хэмжих дотоод аудитын шалгалтыг тогтмол хийдэг байх нь зүйтэй. Ялангуяа интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд болон дата төвүүд маш их хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, дамжуулах үйл ажиллагаа хийдэг тул их болгоомжтой байх ёстой юм. Би лекцийнхээ үеэр форумд оролцогчдод бусад улсын сайн туршлагыг хуулбарлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүл гэж зөвлөн, хамгийн ойрын тэргүүн туршлагыг жишээ авч танилцууллаа.
-Манай уншигчдад Ази, Номхон далайн орнуудын сүлжээ, мэдээллийн төвийг танилцуулахгүй юу?
-APNIC нь гишүүн байгууллагууд, интернэт хэрэглэгчдэд интернэт хаягийн нөөцүүд болох IP хаяглалт болон AS дугааруудыг (AS number) хуваарилан олгож, хаягийн бүртгэлийг хариуцан ажилладаг ашгийн бус,гишүүнчлэл дээр суурилсан, нээлттэй олон улсын байгууллага. Дэлхий даяар яг ижил үйл ажиллагаа явуулдаг 5 төв байдаг бөгөөд тэдгээр нь RIPE - Европын бүс, ARIN - Хойд Америк, AFRINIC - Африк тив, LACNIC - Латин Америк, APNIC - Ази, Номхон далайн бүсийн орнуудыг хариуцдаг.
Хэрэглэгчид интернэтэд холбогдохын тулд давтагдашгүй IP хаягийг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниас авдаг бөгөөд энэ хаягийн нөөцийг бид удирддаг. Мөн хэрэглэгчдээ интернэт технологи, хөгжлийн сургалтад хамруулан, интернэтийн сүлжээний танилцуулга, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг юм.
Нийт хүн амын хэдэн хувьд интернет хүрсэн, интернетийн хурд, үнэ, RPKI хэмээх нууцлалын стандартыг хэдэн хувиар хангасан, IPv6 хувилбар руу шилжсэн эсэх зэрэг үзүүлэлтүүдээр тухайн улсын интернет хэрэглээ, хөгжлийг хэмжинэ.
-IP хаяглалт интернэтийн аюулгүй байдалтай уялдаатай юу?
-Шууд уялдаа байхгүй. Харин интернэтийн хөгжлийг хэмжих олон үзүүлэлтийн нэг нь л IP хаяглалт юм. Нийт хүн амын хэдэн хувьд интернэт хүрсэн, интернэтийн хурд, үнэ, RPKI хэмээх нууцлалын стандартыг хэдэн хувиар хангасан, IPv6 хувилбар руу шилжсэн эсэх зэрэг үзүүлэлтүүдээр тухайн улсын интернэт хэрэглээ, хөгжлийг хэмжинэ.
-Ipv6 хаяглалтын талаар танилцуулахгүй юу?
-Энэ бол IP хаяглалтын дараагийн түвшний хувилбар, 64 битийн урттай бол уламжлалт хаягжилт буюу IPv4 хувилбар 32 битийн урттай . Жишээлбэл, та бүгд өмнө нь 6 оронтой утасны дугаар олгодог байсан бол тэдгээр дугаарын нөөц дуусахаар илүү олон оронтой, шинэ дугаар олгодог шүү дээ.
Яг л үүнтэй адил. Тухайн улс орны интернэт хэрэглээ технологийн хөгжлөө даган нэмэгдэхийн хирээр IP хаягийн илүү их нөөц хэрэг болно. NAT гэж нэрлэдэг протокол ашиглан IP хаягийн дутагдлаа богино хугацаанд шийдвэрлэх боломж бий. Гэвч урт хугацаандаа бол IPv6 руу шилжин, хуучин хувилбарын NAT хийгддэг төхөөрөмжүүдэд зориулсан хөрөнгө оруулалтаа багасгах хэрэгцээтэй болдог. Дэлхийд нийт 5 сүлжээ, мэдээллийн төв байдгийг би дурдсан. Тэдгээрийн зарим нь IPv4 хаягийн нөөцөө өөрийн гишүүн байгууллагууддаа хуваарилж дууссан тул тэдгээр төвийн бүсийн орнууд IPv6 хувилбарт шилжих шаардлага тасралтгүй үүсэж байгаа.
Одоогоор Ази болон Далайн орнуудаас Энэтхэг улс IPv6 хувилбарыг хамгийн өргөн хэрэглэж байна. Хүн ам ихтэй учраас IPv4 нөөцийн дутагдалд орсон байж таарна.
-IPv6 хувилбар руу шилжихэд улс орнуудын өмнө ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Барагцаагаар 5 жилийн өмнө бол тодорхой бэрхшээлүүд байсан. Учир нь IPv6 хувилбарыг дэмжих тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчид хангалттай тоогоор үйлдвэрлэж эхлээгүй, хэрэглээнд гарсан нь том хэмжээний шинэчлэлт хийхэд өндөр өртөгтэй байв. Харин одоо IPv6 шилжилт хийх зардал харьцангуй багассан ба технологийн янз бүрийн бэрхшээл үгүй болсон тул интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд IPv6 хувилбар уруу шилжинэ гэсэн шийдвэр гаргахад л болно.
Google IPv6 statistics харахад одоогоор Монголын интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид IPV6 хувилбар руу хараахан шилжээгүй байна.
-Та “Програм хангамжид суурилсан сүлжээ” сургалтын үеэр лекц уншихаар Монголд иржээ. Энэ сургалт ямар хугацаанд үргэлжлэх вэ, хэчнээн мэргэжилтэн хамрагдаж байгаа вэ?
-Энэ сургалтыг хамтран зохион байгуулж буй Мобиком корпорацид бид маш их талархаж байна.
Бид Азийн олон оронд интернэт технологи, нууцлал хамгаалалт болон “Програм хангамжид суурилсан сүлжээ” сэдвүүдээр сургалтыг зохион байгуулдаг ба нэг удаагийн сургалтад голдуу 20 орчим хүн хамрагддаг бол Монголд болж байгаа сургалтад маань 35 хүн оролцож байна. Сургалт мягмар гарагт эхэлж, өнөөдөр дуусна.
Энэ сургалтад сууснаар тухайн инженер техникийн мэргэжилтнүүд маань програм хангамжид суурилсан сүлжээг шууд байгуулах, хэрэглээнд нэвтрүүлэх албагүй ч энэ технологийн талаар анхан шатны ойлголт авч үргэлжлүүлэн суралцах, дараа дараагийн технологи, нийлүүлэгчийн сонголтоо хийхэд нь маш их тустай байх болно.
-Танд баярлалаа.
Гэрэл зургийг О.Сүхбат