Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан гурван хүүхэд алга болсон байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс лавлахад, хоёр хүүхэд нь осгож амиа алджээ. Нэг хүүхэд нь эмчлүүлж байгаа аж.
Тодруулбал, 5 настай, эрэгтэй Ч, 5 настай, эрэгтэй М, 3 настай, эрэгтэй Б нар алга болчихлоо гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, дүүргийн цагдаагийн хэстэс болон ар гэрийнхэн гээд нийт 72 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Ингээд 12-ны өглөө 10:25 цагт Багануур дүүргээс зүүн тийш 6 км газарт байх Улаан эрэг газраас хоёр хүүхэд осголтын байдалтай амиа алдсан байсныг олжээ. Мөн нэг хүүхэд осголтын байдалтай байсныг олж дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Хэргийн газрын үзлэгээр ямар нэг гаднын нөлөөл байгаагүй, мөн шинжээч эмчийн дүгнэлтээр осголтын байдалтай амиа алдсан болох нь тогтоогджээ.
Бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
Эрэн хайх ажиллагааг хийх үед 2-4 насны дөрвөн хүүхэд хараа хяналтгүй явж байсныг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ байсныг, хоёр хүүхэд гэрээсээ төөрсөн байсныг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.