АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид цохилт үзүүлэх зарлиг гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Тэрээр “Би АНУ-ын зэвсэгт хүчинд дарангуйлагч Башар Асадын химийн зэвсгээ хадгалж буй объектуудад цохилт өгөхийг тушаасан” хэмээн мэдэгджээ. Түүний энэ зарлиг нь Зүүн Гутад хориотой химийн зэвсэг ашигласан “араатан”-д зохих хариуг нь өгч буй алхам гэнэ.
АНУ энэхүү цэргийн ажиллагаагаа Франц болон Их Британи улстай хамтран явуулах гэнэ. Ажиллагааны гол зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсоох явдал аж.
Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийн хүчин Сирид удаан хугацаагаар байрлах зорилгогүй болохыг онцолсон байна. Түүний хэлж байгаагаар Дамаскийн талаас химийн зэвсэг ашиглахаа болих хүртэл АНУ-ын цэргийн хүчний ажиллагаа үргэлжлэх гэнэ.
Түүний хийсэн мэдэгдлийн дараа Сирийн нийслэл Дамаскад дэлбэрэлт болж буй дуу чимээ гарч, хотын дээр утаа суунаглаж эхэлсэн тухай гэрчүүд ярьсан байна.
Эх сурвалж: Lenta.ru