Монголбанк 176 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Б.Чимэг GoGo.mn

2018-04-16 10:20 GMT+8

Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж, хөндлөнгийн аудитын PWC Mongolia компаниар баталгаажуулжээ.

Тайлант хугацаанд төв банк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3.0 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгосон байна. 

Үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад дараах хүчин зүйлс нөлөөлжээ:

  • Алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлж, нийт 20 тонн алт худалдан авсан нь түүхэн дээд хэмжээ болсон. Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд нөлөөлсөн.
  • Оны эцэст гадаад валютын улсын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, улмаар Монголбанкны бодлогын шинж чанартай үйл ажиллагааны орлого, зарлагын урсгалыг сайжрууллаа.
  • Дотоодын банкуудад олгосон зээл, Засгийн газрын үнэт цаас, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөний зэрэгцээ, санхүүгийн дериватив хэлцлийг дахин үнэлэх арга, загварчлалыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан илүү бодитой болгон сайжруулсан.   
GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 516 санал өгсөн байна.

Дээшээ