Сүүлийн жилүүдэд сансар судлалтай холбоотой хамгийн сонирхолтой мэдээллүүдийг дэлхийтэй төстэй, манай нарны аймгаас гадна орших гаригуудын тухай мэдээлэл эзэлж байв. Тэгвэл НАСА агентлаг Грийнвичийн цагаар дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 22:32 цагт ТЕСС хиймэл дагуулаа хөөргөх гэж байна.
Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 17-ны өглөөний 06:32 цаг гэсэн үг бөгөөд энэ хиймэл дагуул нь манай нарны аймгаас гадны орших, дэлхийтэй төстэй гаригуудыг судлах юм. Шинэ загварын хиймэл дагуул нь одоо ашиглаж буй бусад бүх дуран авайтай харьцуулахад илүү хурдан, илүү өндөр нарийвчлалтай аж.
Нислэгийн цонх цаг нь ердөө 30 секунд учраас хэрвээ энэ хугацаанд нисэж чадахгүй бол дахин шинэ сар гарахыг хүлээх хэрэгтэй аж
Олон мянган гариг илрүүлсэн Кеплер дуран авайн залгамж болох энэ дуран авайг SpaceX компанийн Falcon-9 пуужингаар хөөргөх юм. Алсын зайд орших, тодорхой хэсгийг л дурангаараа шинжилдэг Кеплер дуран авайгаас ялгаатай нь ТЕСС дуран авай өргөн өнцгийн дурантай бөгөөд нэгж хугацаанд үзэгдэх тэнгэрийг тэр чигт нь ажиглах чадалтай аж.
Харин хоёр дуран авайн хувьд аль аль нь ямар нэгэн гариг эсвэл өөр нэгэн биет дуран авай болон од хоорондын завсраар өнгөрөх үед нь одны бүдгэрлийг ажиглаж, мэдээллийг нь цуглуулдаг гэдгээрээ адилхан.
Ингээд тухайн одны бүдгэрэл нь хэр удаа үргэлжилсэн эсэхээс шалтгаалан тухайн дайран өнгөрч буй биетийн хэмжээ, хурд болон бусад мэдээллүүдийг тооцоолдог аж.
Хэдийгээр ингэж гариг хайх нь бухал дундаас зүү эрэхтэй ижил боловч тэнгэрт байгаа оддын тоо хийгээд түүнээс нь давсан гариг байдаг гэж үзэхэд тийм ч бүтэхгүй зүйл бас биш юм. 2016 онд Кеплер дуран авайн тусламжтай бид орчлонгийн бяцхан хэсгийг ажиглаад л өмнө нь илрүүлж байгаагүй 1284 шинэ гаригийг нээж байсан билээ.
Харин ТЕСС дуран авай нь нэгэн зэрэг илүү өргөн талбайг ажиглаж байх юм. Ажиглалтын нэгж орбит нь 13,7 өдөр үргэлжлэх бөгөөд дэлхийн хойд хагаст 13 ажиглалтын цэг, өмнөд хагаст мөн адил 13 ажиглалтын цэг бий. Ингэхээр ТЕСС дуран авай бүтэн жилийн дараа гэхэд үзэгдэх тэнгэрийн 85 хувийг ажигласан байх юм.
Гэхдээ илүү ойрхон орших, тод однуудыг ажиглах бөгөөд 300 гэрлийн жилээс дотогш зайд орших однуудыг ажиглах аж. Тэгэхээр ТЕСС дуран авайн ажиглах однуудын дийлэнх нь энгийн нүдэнд харагдах учраас “Тэнд байгаа одны дэргэд гариг бий” хэмээн шууд хэлэх боломжтой болно.
Нислэгийн цонх цаг нь ердөө 30 секунд учраас хэрвээ энэ хугацаанд нисэж чадахгүй бол дахин шинэ сар гарахыг хүлээх хэрэгтэй аж.
Эх сурвалж: TechCrunch