АНУ болон ОХУ хоорондын харилцаа сүүлийн хэдэн долоо хоногийн турш хурцадмал байдалтай байлаа. Өнгөрсөн бямба гарагт АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчин Сирийн Дамаск, Хомс хотын ойролцоо химийн зэвсэг үйлдвэрлэдэг гэх гурван газарт хамтарсан цохилт өгсөн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид цэргийн ажиллагаа явуулахаа сүр дуулиантай зарласан ч тус ажиллагаанаас үр дүн гэхээр зүйл гарсангүй. АНУ, Их Британи, Франц 2017 оны дөрөвдүгээр сард Сирийн засгийн газрын нисэх хүчний баазыг бөмбөгдсөнөөс энэ удаагийн хамтарсан цэргийн ажиллагаанд ялгаа гэхээр зүйл байсангүй.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Израил Сирийн дэд бүтэц, цэргийн баазуудад олон удаагийн цохилт үзүүлсэн билээ. Гэтэл энэ бүх тохиолдлуудад Оросын С-300, С-400 болон Панцырь зэрэг агаарын хамгаалалтын аль ч систем Израилийн байлдааны онгоцуудыг унагаагүй.
Ганц ялгаа гэвэл энэ удаа Вашингтон Сирид гарсан химийн зэвсгийн халдлагад зөвхөн Сирийн дэглэмийг буруушаахаас гадна Москваг мөн буруутгасан. Энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, АНУ-ОХУ хооронд мөргөлдөөн үүсэх нь гэсэн таамгийг төрүүлж байлаа.
Эцэст нь ямар нэг хурц мөргөлдөөн гарсангүй. Гурван улсын цэргийн хамтарсан ажиллагаа “жүжиг” байсан мэт санагдаад өнгөрөв. Ассад сэтгэл хангалуун үлдэв. Үүссэн нөхцөл байдал Сирийн засгийн газар болон түүний холбоотнуудад ашигтайгаар эргэсэн юм. АНУ, Их Британи, Францын Сирид үзүүлсэн цохилт Сирийн эрх баригчдын байр суурийг ганхуулсангүй.
Оросын эрх баригчид ямар ч тохиолдолд биеэ барьж, мөргөлдөөн үүсгэхгүй байхыг хичээж байна. АНУ тэргүүтэй эвсэлтэй мөргөлдөөн эхлүүлэх нь Сири дэх Оросын байр суурийг ганхуулж, олон улсын тавцанд дайн эхлүүлэх эрсдэлтэй. Ийм учраас ОХУ Сирид агаараас хэд хэдэн удаа цохилт өгсөн Израилийн талд ямар нэг хариу өгөөгүй юм.

ОХУ ширүүн мэдэгдэл хийхийнхээ хажуугаар тус мэдэгдэл нь ямар нэг эрсдэл дагуулахгүй байхад анхаарч байгаа нь тодорхой болж байна. Гэсэн ч талуудын хооронд үүсээд буй зөрчлийг басаж болохгүй юм. Сүүлийн саруудад талууд урьдчилж таамаглах аргагүй үг, үйлдэл гаргасан нь олон улсад зөвшөөрөгдсөн нормыг эвдсэн билээ. Яриа хэлэлцээ, зөвшилцлийн орон зай багасах нь ирээдүйд аюул дагуулах магадлал өндөр юм.
Эх сурвалж: Аль-Жазира