АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Коми Ерөнхийлөгч Доналд Трампыг ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэжээ. Тэрээр өнгөрсөн жил албан тушаалаа өгснөөс хойш анх удаа томоохон ярилцлагад орох үеэрээ энэ талаар дурдсан аж.
Өнгөрсөн ням гараг тэрээр ABC телевизийн Жорж Стефанопулуст бүтэн цагийн ярилцлага өгчээ. Түүний бичсэн “A Higher Loyalty: Truth, Lies and Leadership” хэмээх ном тун удахгүй худалдаанд гарах бөгөөд номондоо “Ерөнхийлөгч Доналд Трамп ёс зүйгүй, үнэнээс зайлсхийдэг” хэмээн бичсэн аж.
Стефанопулус түүнээс “Та Доналд Трампыг ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж үзэж байна уу?” хэмээн асуухад “Тийм ээ, гэхдээ хүмүүсийн ярьдаг шиг асуудлаас болоогүй. Хүмүүс түүнийг сэтгэцийн хувьд тохиромжгүй, солиорлын эхэн үедээ яваа гэх мэтээр тодорхойлдог. Гэхдээ Трамп бол дунджаас илүү ухаалаг бөгөөд юу болж байгааг ойлгож байсан учраас л намайг ажлаас чөлөөлсөн” гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Би Трампыг эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж үзэхгүй байна. Харин ёс суртахууны хувьд доголдолтой” гэсэн байна. Жишээлбэл Шарлотесвилл хотод болсон цагаан арьстнуудын бослого, эмэгтэйчүүдтэй харилцаж буй жишээнүүдийг нь дурдаж болно гэжээ.
Коми “Америкчуудын хувьд Ерөнхийлөгч нь өөрийн улсын мөн чанарыг хүндэтгэж, хамгийн гол нь үнэний талд байх ёстой. Гэтэл энэ Ерөнхийлөгч тэгж чадахгүй байгаа бөгөөд ёс суртахууны хувьд ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэсэн үг” гэсэн байна.
Харин тэрээр Трампыг огцруулах тухай асуултад “Хууль, улс төртэй холбоотой ийм асуултад хариулахгүй” гэжээ. Гэхдээ Коми “Америкийн иргэд Америк үнэ цэнийн төлөө тэмцэх хэрэгтэй. Харин ерөнхийлөгчийг огцруулах нь үүндээ хүрэх дөт зам юм” гэсэн байна.