Манай улсын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ХК бол “Эрдэнэс таван толгой”. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тов гарч, өнөөдөр болно.
Энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал өмнөх жилүүдийнхээс ихээхэн өөр нөхцөлд болох гэж байна. Хамгийн түрүүнд тус компани 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигчээ компанийн балансдаа албан ёсоор бүртгэж дууссаныг онцлох хэрэгтэй. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт 2.5 сая иргэн оролцох боломжтой гэсэн үг. Өнгөрсөн онд ч хувьцаа эзэмшигч иргэн бүрт хуралд оролцох боломж нээлттэй байсан. Гагцхүү санал өгөх эрх л өнөөг хүртэл хаалттай байна.
Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг чөлөөлж, шинэ захирлыг томилоогүй байна. Одоогоор тус компанийг Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ганболд удирдаж байгаа юм.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдлөө. БНХАУ-ын “Чалко” компанийн болон Хөгжлийн банкны зээлээ бүрэн төлж барагдуулсан. Ингэснээр уурхайгаас Гашуун Сухайт боомт хүртэлх авто замыг хос болгох, замыг олон улсын стандартад нийцүүлж, зам дагуу амрах хэсгүүд байгуулах, нүүрс баяжуулах үйлдвэр, цаашлаад цахилгаан станц барих гэх мэт том төслүүдээ санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Гэхдээ эдгээр ажлыг гүйцэтгэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд гаднын хөрөнгийн биржид хувьцаа гаргах замаар 1 тэрбум ам.долларын хөрөнгө татахаар төлөвлөж байна. Эхний алхмаа ч хийн, Канадад болдог, уул уурхайн олон улсын үзэсгэлэнд ТТ-г танилцуулаад ирсэн. Гэвч төрийн хувь эзэмшил давамгайлсан, 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй, засаглал нь хөгжөөгүй буюу мэргэжлийн баг бус эрх баригч намын гишүүд удирддаг зэргээс үүдэн PDAC-ийн оролцогчид ТТ-г төдийлөн сонирхоогүй.
Ордын үнэлгээг олон улсын, хараат бус байгууллагаар тогтоолгон, “ЭТТ”-д гаднын аудитын шалгалт оруулна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, зээл авна гэж компанийн удирдлагууд тооцоолж байна. Ямартаа ч хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор иргэд санал өгөх эрхгүй ч компанийн цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл авах бүрэн боломжтой.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
4. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг санхүүгийн тайландтусгах тухай;
5. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;