Fiba 3x3-н шинэ улирлын мэргэжлийн анхны гранпри тэмцээн БНСУ-д энэ амралтын өдрүүдээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас Улаанбаатар болон Ховд гэсэн мэргэжлийн хоёр баг оролцож зургаа болон есдүгээр байрт шалгарлаа. Манай Ховд ба урдчилсан хэсгийн эхний тоглолтоо Японы Токио хотын багийн эсрэг хийж 20-17-оор хожиж тэмцээнээ амжилттай эхлүүлсэн бол хоёр дахь тоглолтондоо ОХУ-н Москва хотын багийг 21-19-өөр хугацаанаас нь өмнө хожиж шилдэг 12-т багтсан юм.
Улмаар үндсэн хэсэгт Канадын Саскатоон, Сербийн Белград багуудтай нэг хэсэгт багтсан юм. Улмаар Ховд баг эхний тоглолтоо дэлхийн чансааны 8-т эрэмбэлэгдэж байсан Сербийн Белград багтай хийж 16-17-аар хожсон ч дараагийн тоглолтондоо дэлхийн чансааны 16-т эрэмбэлэгдэж байсан Канадын Саскатоон багт 21-10-аар хожигдсон юм. Ингээд манай багийн хувьд Саскатоон болон Белград багуудын тоглолтоос хамааран хэсгээсээ гарах эсэх нь шийдэгдэх байлаа.