Заавал түгжрэх АЛБАГҮЙ

Д.Багахүү GoGo.mn

2018-04-17 08:53 GMT+8

Түгжрэлийг шийдэх хоёр гарц бий. Нэгдүгээрт түгжрэл бууруулах зорилготойгоор эрх баригчид тодорхой шийдэл гаргаж, машины дугаар хязгаарлах, цагийн хязгаартайгаар нэг урсгалд оруулах, нийтийн тээврийг нэмэгдүүлэх гэх мэт олон арга хэмжээг авч болно.

Харин нөгөө арга нь хувь хүн өөрөө түгжрэлгүй амьдрах юм. Жишээлбэл их хотын хөдөлгөөнд дугуй унах, цахилгаан хөдөлгүүртэй дугуй унах, хөдөлгүүр жижиг мопед ашиглах, мотоцикл унах, явган явах гэх мэтээр түгжрэлд орохгүй явах боломжтой.

Дугуй гэхэд авч явахад хялбар, эрүүл мэндэд тустай, үнийн хувьд харьцангуй боломжийн юм. Өнөөдөр дэлгүүрт дугуйнууд дунджаар 180 мянгаас 2 сая орчим төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Үнэмлэх шаардлагагүй.

Мопедийн хувьд суугаад явдаг учраас биед амар. Үнийн хувьд өмнө нь унаж байсан мопед 500 мянган төгрөгөөс эхлээд 3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. 50сс-ээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай бол үнэмлэх шаардлагатай.

Мотоциклын хувьд эдгээрийн дундаас хамгийн хүчтэй нь учраас зорьсон газартаа хурдан хүрэх давуу талтай. Гэхдээ үнийн хувьд чанарын шаардлага хангахуйц хуучин Япон болон Солонгос мотоцикл 2 сая төгрөгөөс эхэлнэ. Харин Герман мотоцикл, эсвэл шинэ загварын Япон мотоциклын хувьд үнэ харьцангуй өндөр.

Эдгээрийн дундаас хамгийн өндөр ашигтай нь цахилгаан хөдөлгүүртэй дугуй юм. Жижигхэн мотортой учраас үнэмлэх авах шаардлагагүй, өндөр хурд авдаггүй болохоор аюулгүй байдал нь бусад төрлийн жижиг тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад бага бөгөөд унаж сурахад ч хялбархан.

Жишээлбэл Америкийн Razor брэндийн цахилгаан дугуй хамгийн энгийн жишээ юм. Учир нь энэ брэнд зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлээд 18 жил өнгөрч байгаа бөгөөд үнийн хувьд 129-269 ам. долларын хооронд хэлбэлздэг болохоор сайн чанарын дугуйнаас ч хямдхан гэсэн үг.

Явган явах: Судалгаагаар хүн 30 минут алхахад ойролцоогоор 178 калори шатаадаг аж.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4609 санал өгсөн байна.

Дээшээ