Өнөөдөр Замын цагдаагийн урд уулзвараас урагшаа Home Plaza төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаасан.
Тиймээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0,4 км урттай түр замын ажлыг өнөөдөр дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ. Учир нь Энхтайвны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах шаардлагатай юм.
Түр зам нь хоёр эгнээ, долоон метрийн өргөнтэй, баруун талдаа явган хүний замтай аж. Мөн энэ замыг авто замын салбарын түүхэн дэх хамгийн хурдан хугацаанд барьсан зам гэж тодотгож байна. Замыг стандарт шаардлагын дагуу хоёр өдөрт барьжээ.
Ирэх Пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны өдрийн 07:00 цаг хүртэл энэхүү түр замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Энэ хугацаанд Замын цагдаагийн урд уулзварт байрлах төмөр замын автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах аж.