Deutsche банкны нэг хөрөнгө оруулагч захирлуудын зөвлөлийн дарга Пол Аклейтнерыг халахыг уриалж, ирэх сарын 24-нд Франкфуртад болох хувьцаа эзэмшигчдийн хуралд уг саналаа албан ёсоор тавихаар төлөвлөж байна. Тус банкны менежментийн зөвлөлд ирүүлсэн 55 хуудас баримтыг FT сонины сурвалжлагч олж үзсэн бөгөөд энд Кельн хотод байрлалтай хөрөнгө оруулагч Карл-Вальтер Фрайтаг зөвлөлийн даргыг огцруулах зорилгоор санал хураах болсноо дурджээ.
Ноён Фрайтаг Deutsche банкинд 0.01 хувь эзэмшдэг аж. Ноён Аклайтнер банкны ерөнхий захирал Жон Крианыг солих ажлыг буруу удирдаж, дээд зэргийн мэргэжлийн бус үйлдэл хийсэн тул бүтцийн өөрчлөлт хийж чадах мэргэжилтнээр түүнийг солих ёстой гэж үзсэн байна. Банк уг баримтыг тайлбарлахаас татгалзав. Түүнчлэн хэд хэдэн хөрөнгө оруулагч ерөнхий захирлыг солих ажлыг буруу гүйцэтгэсэн гэж үзэж буй. Deutsche банкны томоохон хөрөнгө оруулагчийн нэг Hermes сангийн захирал Ханс-Кристофер Хирт захирлыг солих ажил эмх замбараагүй явагдсан хэмээн шүүмжлэв. Тэрбээр “Стратеги ба түүний хэрэгжилтийг зөвлөлийн дарга биечлэн удирдах ёстой. Ноён Аклайтнер хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө болон хурлын үеэр хэд хэдэн ноцтой асуултад хариулах болно” гэсэн юм.
Гэвч хөрөнгө оруулагчийн шүүмжлэлийг үл харгалзан Deutsche-гийн том 10 хөрөнгө оруулагчийн гурав нь Аклайтнерыг яг одоо огцруулах хүсэлгүй байгаа аж. Тэд ерөнхий захирал ба зөвлөлийн даргыг нэгэн зэрэг солих таатай зүйл биш гэж үзэж байгаа бололтой. Өмнө нь Германы даатгалын Allianz компанийн зөвлөлийн гишүүн, Goldman Sacks-т удирдах ажил хийж байсан ноён Аклайтнер 2012 оноос Deutsche-гийн зөвлөлийн дарга болсон юм. Зургаан жил ажиллах хугацаандаа тэрбээр хоёр удаа ерөнхий захирлаа сольжээ. 2015 онд Аншу Жэйн, Юрген Фитчен нарыг халж, оронд Жон Крианыг томилсон юм. Өнгөрсөн ням гарагт ноён Крианы оронд Кристиан Севинийг томилсон нь нэлээд маргаан дагуулсан байна.
2017 оны жилийн тайлангийн хурал дээр хөрөнгө оруулагчид Аклайтнерыг хоёр дахь таван жилийн хугацаанд 93.5 хувийн саналаар сонгосон. Харин зөвлөлийн даргыг огцруулахад тавиас дээш хувийн санал шаардлагатай байдаг. Хөрөнгө оруулагчдын санал зөрөлдөөнийг үл харгалзан ноён Аклайтнер албан тушаалдаа бүтэн хугацаанд үлдэх хүсэлтэй байсныг түүнд ойр хүмүүс ярьсан байна. Түүнчлэн ноён Фрайтаг хөрөнгө оруулалтын банкны ирээдүйн талаар санал хураах асуудлыг тавихаар төлөвлөжээ. Тухайлбал, Deutsche-гийн АНУ дахь үйл ажиллагааг хязгаарлаж, Европ, Азид хөрөнгийн менежментийн шинэчлэл хийх санал оруулах аж. Ийм шилжилт хийхэд хувьцаа эзэмшигчдийн 75 хувийн санал шаардлагатай юм.
Олаф Сторбек