Д.Сумъяабазар: Ноён уулын асуудалд хууль, хүчнийхэн холбогдсон байж болзошгүй

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2018-04-17 17:46 GMT+8

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Энэ үеэр Ноён уулан дахь Гацууртын алтны төслийн талаарх байр суурийг Д.Сумъяабазар сайдаас тодруулсан юм. Тэрээр “Хууль хүчний байгууллагын зарим хүн орон нутгийн нөхдүүдтэй хуйвалдсан, эсэх тэдний ард гар аргаар алт олборлогчид бий эсэхийг тодруулах ёстой. Цагдаа, хүчний байгууллага энэ асуудалд оролцсон гэдэг мэдээллийг би авсан. Тэд иргэд, гар аргаар алт олборлогчдыг турхирдаг байж болзошгүй. Алтны салбар руу ингэж хууль хүчнийхэн орсон гэж би хардаж байгаа юм.

Ноён уул орчимд алтны 75 942,11 тонн нөөц бийг тогтоосон бөгөөд ордын 66 хувийг “Сентерра Гоулд” компани , 34 хувийг төр эзэмших хэлэлцээг өмнөх Засгийн газрын үед хийж байсан юм. 

Гар аргаар алт олборлогчдоор хүнд хүчир ажил хийлгээд алтыг нь авдаг эх мэдээллийг шалгана. Үнэн бол таслан зогсооно. Нэг талаас хүний хөдөлмөрийг шулж, нөгөө талаас төрийн албан хаагчид хууль зөрчсөн, хууль бус наймаа хийсэн гэмт хэрэг болно” гэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ноён уул орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагт багтсан тусгай зөвшөөрлийг цуцалсан.   

Үүний сацуу “Ноён уулаа аваръя” ТББ “Сентерра гоулд” компанийн эсрэг нэхэмжлэл шүүхэд гаргасан. Тэд Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсээс олгосон, тус компанид хамаарах ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгохыг шаарддаг. Шүүхээс эцсийн шийд гараагүй байна.

Ноён уул орчимд алтны 75 тонн нөөц бийг тогтоосон бөгөөд ордын 66 хувийг “Сентерра Гоулд” компани , 34 хувийг төр эзэмших хэлэлцээг өмнөх Засгийн газрын үед хийж байсан юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
test
Нийт 42 санал өгсөн байна.

Дээшээ