ГАРААНЫ БИЗНЕС
Хаягдал сонингийн цаасыг ашиглан бизнес хийдэг энэ бүсгүйг Б.Оюун-Ундрах гэдэг. Хувцас дизайны мэргэжилтэй тэрбээр одоо цаасаар олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Хоёр жил гарны өмнө таван ханатай гэртээ бизнесээ эхлүүлж байсан бол өдгөө 30 метр квадрат тохилог ажлын байртай болж, хоёр ч хүнийг ажилтай орлоготой болгосны нэг нь гэрээсээ гарах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Ингээд импортын барааг багахан ч болов бууруулахаар хичээж Б.Оюун-Ундрахтай ярилцсанаа хүргэж байна.
-Хувцас дизайны мэргэжилтэй гэж дуулсан. Яагаад цаасан урлал хийж эхлэх болов гэдгээс яриагаа эхэлье.
-Би 2013 онд “Урлах эрдэм” дээд сургуулийг хувцас дизайны мэргэжлээр төгссөн. Удалгүй ээж болсон. Ингээд хүүхдээ харангаа хэрээсэн хатгамал, шигтгээ наамал гээд гар урлалын зүйлс хийж эхэлсэн. Хийж болох юу байна гээд л янз бүрийн юм хийж байсан юм. Нэг удаа фэйсбүүкээс сонингийн цаасаар сагс сүлжих нэг өдрийн сургалт явуулах зар олж харсан. Сонингоор сагс хийнэ гэхэд эхэндээ их гайхаж байсан ч сонирхолтой санагдаад судалж эхэлсэн. Үнэхээр сонирхолтой байсан учраас тэр сургалтанд сууж, түүнийгээ улам баяжуулаад 2015 оны зургадугаар сараас эхлээд гэртээ хийж эхэлсэн.
Цаасан уутнууд маань товгор хээтэй, дээр нь захиалагчийн хүссэн үгийг хэвлэхгүйгээр тамгалж гаргадаг
Тухайн үед хүүхэд маань дөрвөн сартай байсан. Өглөө 08 цаг гэж гараад л орой орж ирсэн. Ээж аав, нөхөр хүүхдийг маань “аргалж” байсан. Сургалтаар хийсэн зүйлээ өөрсдөө аваад явдаг юм билээ. Минийх лак нь хатаагүй байсан болохоор автобусанд хоёр гар дээрээ бариад л харьж байлаа. Цаасаар ийм зүйл хийж болдог юм байна гээд л нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад хэдэн өдөр явсан даа.
-Нийт хичнээн төрлийн бүтээгдэхүүн байна вэ?
-Бүхэлд нь авч үзэх юм бол дөрвөн төрлийн бүтээгдэхүүн байна. Цаасан урилга, мэндчилгээ, цаасан хайрцаг, цаасан уут, сүлжмэл сагс. Мөн урлалын эсгийгээр номын хавчуурга жижиг сажиг зүйл хийж байгаа. Сүлжмэл сагс дотроо ахуйн хэрэглээний, хүүхдийн тоглоомын, зочны өрөөний, хувцасны өрөөний, цэцэгний, дотуур хувцасны тасалгаатай гээд олон төрөл бий. Мөн өнгө хэлбэрийн хувьд хүссэн хэмжээгээр нь гардаг. Цаасан уутнууд маань товгор хээтэй, дээр нь захиалагчийн хүссэн үгийг хэвлэхгүйгээр тамгалж гаргадаг учир гадуур зарагдаж байгаа уутнуудаас онцлогтой.
-Анхны хөрөнгө оруулалтын талаар?
-Өөрт байгаа хэдэн төгрөгөөр эхэлсэн дээ.Тухайн үед яг хэд байсныг нь сайн санахгүй байна. Бүр киллограммаар нь зардаг будгийг гуйсаар байгаад 500 граммаар, лак, будгийг ганцхан өнгийг 500 граммаар нь, өнгө оруулагчаа нэг ширхэгийг авч байсан.

-Үнийн хувьд импортын сагснаас хямд байж чадаж байна уу. Гараар хийдэг бүтээгдэхүүн үнэтэй байх хандлагатай байдаг шүү дээ?
-Гадуур зарагдаж байгаа сагснаас 800-2000 төгрөгөөр хямд. Хэдийгээр бид гараар, цаг их зарцуулж хийдэг ч түүхий эдийн хувьд хямд учраас үнийн тал дээр боломжийн гэж бодож байна. Бүтээгдэхүүнээ Цаасан шувуу бичиг хэргийн дэлгүүрээр, мөн урлан дээрээ захиалга авч, онлайнаар хүргэлт хийдэг.
Сонингийн цаасаар хийсэн сагс маш бат бөх. Чанарын тал дээр санаа зоволтгүй
-Сонингийнхоо цаасыг хаанаас авдаг вэ?
-Дугаар нь дууссан сонингуудыг кг-лаад авчихдаг. Манай Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, найзууд, гэр бүл гээд бүгд л надад зориулаад сонингуудаа хадгалж байгаад өгдөг юм.
-Сонингоор сүлжсэн сагс гэхээр эдэлгээн дээр санаа зовж байна. Ариун цэврийн өрөөнд угаах хувцсанд зориулж хийхэд чийг даах уу, хүүхдийн тоглоом хийхээр байнгын хэрэглээнд яах бол?
-Сүлжээсээ бэхжүүлэх зорилгоор дээрээс нь цавуудаад, хамгаалах байдлаар усан суурьтай лакыг 3-5 удаа давхарлаж лаккаддаг. Тэгэхээр маш бат бөх. Чанарын тал дээр санаа зоволтгүй.
-Анхны худалдан авалтыг нь ямар хүн хийж байв. Гарааны бизнес эрхлэгчдийн анхны худалдан авагч нь гэр бүл, найз нөхөд, танил байх нь элбэг байдаг.
-Сагс сүлжиж эхлээд удаагүй байтал фэйсбүүкээр “Холио солио” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна гэсэн товыг харсан. Тухайн үйл ажиллагаан дээр гар урлалаар хийсэн зүйлээ худалдаалах боломжтой гэсэн учраас хоёр долоо хоног бэлдсэн. Өөрийн хүссэн өнгийн, их хурц, тод өнгөтэй гар урлалын зүйлсийг хийгээд асар түрээслэн үзэсгэлэнд оролцсон. Хүмүүс их сонирхож байсан ч өнгө нь дээр нь эргэлзээд авдаггүй. Өдөр дуусах гээд байдаг түрээсийнхээ мөнгөнөөс таван цаас ч олоогүй байтал нэг гадаад хүн явж байна. Тэгэхээр нь дуудаад би гар урлал хийдэг юм та сонирхохгүй биз гээд... Тэр хүнд маш их таалагдаж 24500 төгрөгийн худалдан авалт хийсэн. Арай гэж “олж авсан” анхны худалдан авагч маань надад өөрийнхөө сонирхсон юмыг биш хүмүүсийн сонирхдог зүйлийг хийх ёстой юм байна гэдгийг ойлгуулсан.
Арай гэж “олж авсан” анхны худалдан авагч маань надад өөрийнхөө сонирхсон юмыг биш хүмүүсийн сонирхдог зүйлийг хийх ёстой юм байна гэдгийг ойлгуулсан
-Хүмүүсийн сонирхолд нийцүүлэхийн тулд мэдээж судлах, сурах зүйл их байсан байх?
-Тэгээд дахиад судалгаа хийж, хүнд харшилдаггүй будаг судалж, гадна юу болж байна, өнөөгийн залуучуудын сонирхол, үзэсгэлэн худалдаануудыг сонирхож явтал МҮХАҮТ-ын Ойгонжав гээд эгч гарааны бизнесээ эхэлж буй хүмүүст зориулсан нэг гоё төсөл эхлэх гэж байгаа гэж хэлдэг юм байна. Тэр гоё төсөл нь Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилттэй Азийн сан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банк хамтран хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” байсан. Ингээд л төвийн зохион байгуулж буй сургалт, семинаруудад нь суугаад, ерөөсөө бүтээгдэхүүн хөгжүүлэх хэрэгтэй юм байна, брэнд бий болгох ёстой юм байна гэдгийг мэдэж, бизнес гэдгийг утгаар нь ойлгосон.

-“Цэцэгт мэндчилгээ”-ний сагсыг танайх сүлждэг гэсэн. Байнгын харилцагчтай болох амаргүй байх?
-2015 онд тэнд ажилладаг нэг найз маань “манайх цэцгийн сагсаа БНХАУ-аас авдаг чи сагс хийдэг юм чинь захиралтай уулзаад санал тавиач” гэсэн. Захиралтай нь уулзаад тэр долоо хоногтоо 50 сагсны захиалга авсан. Нойр хоолгүй шахуу сууж байгаад бүх төрлийн, хэлбэр дүрстэйг хийж үзүүлтэл байнга авъя гэдэг юм байна. Ингээд л хамтрагч байгууллагатай болж байлаа. Энэ хугацаанд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийнхөө сургалтад сууж, мэдлэг, мэдээлэл хуримтлуулсаар байсан. Төвөөс дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөр гэж зохион байгуулдаг юм.
Таванбогд групп Монголдоо хийж чадаж байхад дэмжинэ гээд манайхтай хамтарч ажиллах санал тавьсан
Би ч эхэндээ болоогүй байна гээд төсөл бичиж өгөхгүй л яваад байсан. Сүүлийн сонгон шалгаруулалтад орж “Ундрах дизайн арт” компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. Өмнө нь таван ханатай гэртээ гуравхан метр орчимд жижигхэн ширээн дээр юмаа хийгээд сууж байсан бол одоо 30 метр квадрат өөрийн гэсэн урлантай болсон. Үнэхээр их баяртай байна. Гэртээ хийж байгаа гэхээр албан байгууллагууд тэгж байгаад холбогдоё гээд л таг болчихдог байсан. Харин одоо ажлын байртай болсны давуу тал нь хүмүүст хаягаа заагаад өгөхөөр ирээд миний хийсэн бүтээгдэхүүнийг үзээд санал бодлоо солилцоод явдаг.
-Тогтмол захиалга өгдөг компаниудын тоо өссөн үү?
-Байнгын захиалагчид нь Цэцэгт мэндчилгээ, Таван богд групп. Таван богд группийн хувьд хэрэглээний сагсаа мөн л БНХАУ-аас захиалдаг байснаа Монголдоо хийж чадаж байхад гээд манайхтай өнгөрсөн сараас эхэлж хамтарч ажиллъя гэсэн саналыг тавьсан.
-Хүсэж байсан тоног төхөөрөмжүүдээ авсан гэж байна. Яг ямар зориулалттай ямар тоног төхөөрөмжүүд авав?
-Дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдсанаар 4.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлдэг юм. Үүгээр нь их захиалга орж ирэхэд гараар багсдаад будаад суухад хэцүү байсан учраас компрейсор авсан. Будгаа шингэлээд массаар нь цацаад хийчихдэг болсон гэсэн үг. Мөн том хэмжээтэй сагс хийхэд доор нь суурь хийх болдог. Тэрийг нүхлэхэд мөн л хүнд байдаг учраас суурийн өрөм авсан. Автомат товойлгогч, зүсэгч, янз бүрийн хэлбэрт оруулдаг олон үйлдэлтэй машин авсан.Сагсны дотрыг хийхэд зориулж оёдлын машин авсан.
Тоног төхөөрөмжөөс гадна маш олон хэрэгтэй зүйлийг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс олж авсан
Тоног төхөөрөмжөөс гадна маш олон хэрэгтэй зүйлийг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс олж авсан. Тэдгээрээс хамгийн чухал нь бүтээгдэхүүнээ хүмүүсийн сонирхолд нийцсэн загварлаг байдлаар хэрхэн гаргах, түүнийгээ хэрхэн яаж хүргэх вэ гэдгийг суралцасан. Мөн бизнес хийж байхад санхүүгийн сахилга бат маш сайн барих ёстой гэдгийг ойлгосон. Өмнө ганцаараа байхад хуримтлал байхгүй, их захиалга орж ирэхэд материалын нөөц байхгүй байдаг байсан бол одоо хуримтлалтай материалынхаа нөөцийг хангачихсан байдаг болсон.
Бид мэдлэг олж авна, мэдээллээ солилцоно, бусад харицагч нартаа ямар харилцаа холбоо тогтоох боломж байна гэдгийг судална. Мөн манай инкубаторын ангийнхан нийлээд төвийн дэмжлэгтэйгээр “Кофе брийк” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ нь албан байгууллагуудын цайны цагаар очиж бүтээгдэхүүнээ танилцуулангаа кофе, жигнэмэгээр дайлдан үйл ажиллагаа. Энэ мэтчилэн бид маш олон зүйлийг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс суралцсаар байна. Тэгэхээр зөвхөн тоног төхөөрөмж бус ирээдүйд хэрэг болох маш том хөрөнгө оруулалтыг эндээс авсан гэж боддог.

-Захиалга ихтэй байдаг юм байна. Хэдүүлээ ажиллаж байна вэ?
-2015 оноос 2017 он хүртэл яг ганцаараа хийдэг байсан. Одоо бол хоёр ажилтантай. Нэг ажилтан маань группд байдаг. Гэрээсээ бие даан гарах боломжгүй учир сонин, цавуу ороох хэрэгсэл гээд хэрэгтэй зүйлсийг нь аваачиж өгөөд дуусахаар нь очиж авдаг.Мөн ачаалал ихтэй үед ирж ажилладаг нэг эгч бий. Тэр хүнээ удахгүй үндсэн ажилтан болгоно.
-Хувцас загварын чиглэлээр төгссөн гэсэн. Үндсэн мэргэжлээсээ холдоод цаасан урлалыг сонгох болсон шалтгаан нь юу байв?
-Нэгт харилцагч нар. Надад итгээд сагсныхаа 50 хувийг нь авна гэсэн байхад болилоо гэхээр ямар байх билээ дээ. Хүний итгэлийг авсан бол хөсөрдүүлж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт цаасаар маш гайхамшигтай бүтээлүүдийг хийж болдог нь энэ зүйлийг үргэлжлүүлэх шалтгаан болсон.
Анх хийж байсан үеэ бодвол миний хувьд том өөрчлөлтүүдийг хийгээд байна. Бизнес гэж юу болох талаар суралцсаар байна. Миний хамгийн гол баримталж байгаа зүйл бол цаасаар ямар гоё зүйл хийж болдог вэ гэдгийг харуулах. Мөн хариуцлагатай, хэрэгцээтэй үйлдвэрлэлийг бий болгох зорилго тавьж байна. Импортын бүтээгдэхүүнийг орлох зүйлийг хийж буй хүмүүс маш их байна. Хамгийн гол нь хариуцлагатай, хэрэгцээтэй зүйл хийх хэрэгтэй. Олон хүний итгэлийг хүлээгээд өнөөдрийг хүртэл явсан учраас цаашид ч илүү ихийг хийх хүсэл, тэмүүлэл байна.
-Ярилцсанд баярлалаа.
Та UDA брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.