Шинэ Зеландын эрх баригчид гадаадын иргэдэд орон сууц худалдахыг хориглосон нь "ялгаварлан гадуурхал" гэж Олон Улсын Валютын Сан мэдэгдлээ. Мөн энэ нь орон сууц худалдан авах чадамжийг нэмэгдүүлэхгүй гэж байр сууриа илэрхийлжээ. Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам Засгийн эрх авснаасаа хойш орон сууцны хямралын эсрэг бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тухайлбал, гадаадын иргэдийг орон сууц худалдан авах, татварын буцаалтад хамрагдах, орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахыг нь хязгаарлаад байгаа аж. Үүнийг Олон Улсын Валютын Сангаас тус улсад суугаа суурин төлөөлөгч Томас Хелблинг "Гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг мессеж болохуйц шийдвэр" гэж тодорхойлсон байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Шинэ Зеландад орон сууцны үнэ 60 хувиар өсжээ. Үүний шалтгаан нь барилгын салбарын түр зогсолт, мөн цагаачлалын асуудал байсан гэж эрх баригчид нь үзэж байгаа юм.
Сонирхуулахад, Олон Улсын Валютын Сан Шинэ Зеландын эдийн засгийн өсөлтийг гурван хувьд тогтвортой байна гэж тайландаа онцолжээ.
Б.Ариунболд