Монголын хөлбөмбөгийн холбоо,”Андууд сити клуб”-тэй хамтран ажиллахаар 2018-2022 оныг хүртэл нэг тэрбум төгрөгийн гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Уг гэрээний хүрээнд хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээнийг жилд 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулах юм.
Энэ гэрээг хийснээр сүүлийн гурван жилд “Хүрхрээ” брэндээр овоглож байсандээд лиг “Мазала” брэндээр овоглохоор боллоо. Дээд лигийн тоглолтын тасалбар нэг бүрээс 100 төгрөгийг “Мазаалай” хамгаалах санд хандивлах болсноо “Андууд сити клуб” ТББ тэргүүн З.Өлзийбаяр хэллээ.
Дэлхийд ховор цөлийн мазаалай зөвхөн Монголд байдаг. Энэ ховор амьтан Монголын говьд 30-50 тоо толгойтой байгаа аж. Хөлбөмбөгийн тэмцээний орлогоос тодорхой хувийг мазаалайн идэш тэжээл, усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулахаар төлөвлөж байгаа гэж “Мазаалай” сангийн төлөөлөл А.Баясгалан хэллээ.
“Мазала” дээд лиг дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн Атлетик 220, Арвис, Гоёо Эф Си, Дэрэн, Сэлэнгэпресс, Улаанбаатар сити, Хангарьд, Жипро, Эф Си Улаанбаатар, Эрчим гэсэн 10 багийн ширүүн өрөлдөөн дунд өрнөх юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, “2015 оноос хойш биднийг дэмжин ажилласан “Арвайн үндэс” компанидаа маш их талархлаа. Та бүхний хөлбөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг Хөлбөмбөгийн холбоо түүхэндээ алтан үсгээр тэмдэглэнэ үлдээх болно” гэж хэлээд Хөлбөмбөгийн холбоо, лигийн холбооны Гавьяаны одонг гардуулав.