Энэтхэгийн Трипура мужийн сайд Биплаб Деб эртний Энэтхэгчүүд интернетийг бүтээсэн хэмээн хэлснийхээ төлөө бусдын элэг доог болжээ.
Тэрээр Махабхарата домгийг жишээ болгон татаж, интернетийг бүтээсэн тухай баримт бий хэмээн хэлсэн аж. Үүний дараа Энэтхэгчүүд түүнийг элэглэж, “Трипурагийн сайд Биплап Деб” гэдэг үг Twitter-ийн хамгийн эрэлттэй жагсаалтад оржээ.
Гэхдээ зөвхөн тэр ч гэлтгүй Энэтхэгийн олон сайд, түшмэлүүд, одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди хүртэл өнөөдрийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт амжилтыг эртний Энэтхэгтэй холбож байсан тохиолдол бий.
2014 онд Ерөнхий сайд Нарендра Моди Мумбай хотын эмнэлгийн ажилтнуудтай уулзах үеэрээ “Эртний Энэтхэгчүүд гоо сайхны мэс засал хийдэг байсан” хэмээн хэлж байжээ.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн есдүгээр сард бага сургуулийн боловсролын сайд Сатяпал Синх “Энэтхэгийн Рамаяна туульст нисэх онгоцны тухай өгүүлсэн байдаг” гэж хэлсэн аж.
Биплаб Деб сайдын хувьд эртний Энэтхэгчүүд зөвхөн интернетийг бүтээгээд зогсохгүй, хиймэл дагуул ашигладаг байсан тухай Махабхаратад өгүүлсэн гэжээ.
Домогт гардаг Санжаяа гэдэг дүр нь алсад болж буй тулааны тухай мэдэж буй нь энэ хоёр технологи тухайн үед Энэтхэгт байсныг гэрчилж байна хэмээн тэрээр үзсэн аж.
Харин энэ мэт хандлагыг иргэд “Өнөөдрийнхөө асуудлыг шийдэхийн оронд эртний зөгнөлт зохиолын тухай ам уралдан ярьж буй нь ичгэвтэр хэрэг юм” хэмээн жиргэх болсон байна.
Эх сурвалж: BBC