Korean Air-ын бас нэгэн залгамжлагчийн зохисгүй үйлдлийг цагдаагийн газраас шалгаж дуусах хүртэл албан тушаалыг нь түр түдгэлзүүллээ.
Korean Air-ын ерөнхий захирал Чё Ян Хогийн отгон охин, тус компанийн ахлах дэд ерөнхийлөгч Чё Хюн Мин саяхан болсон бизнесийн хуралдааны үеэр сурталчилгааны агентлагийн ажилтны нүүр рүү ус цацсаныхаа төлөө огцорч болзошгүй байна.
Улстөрчид, иргэний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртсөн уг үйлдэл нь хэт эрх мэдэл, ял шийтгэлээс ангид гэр бүлийнхэнд зэвүүцсэн олон нийтийн уур хилэнг бадраав. Өмнөд Солонгосын эдийн засагт ноёрхдог, чёбол гэгдэх хэдхэн конгломерат компанийн нэг нь Чё овогтнуудын мэдэлд байдаг.
Ус цацсан нь хүний биед халдсанд тооцогдох эсэхийг цагдаагийн газар тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа дуустал хатагтай Чё-гийн албан тушаалыг түр түдгэлзүүлснийг тус компани мэдэгдлээ.
Уг хэрэгтэй холбогдуулан солонгосчууд дургүйцлээ онлайнаар илэрхийлцгээж байна. Тус компанийн нэрнээс “Korean” гэсэн үгийг авч хаяхаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ-Иний албан ёсны вэбсайтад иргэдээс тавьсан хүсэлтэд 44 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. “Энэ хүн удирдлага, ёс зүйн хэм хэмжээний доголдолтой атлаа баян тарган төрснийхөө ачаар компанийн удирдлагад дураараа дургиж болохгүй. Шүүх байгууллага энэ хүнд хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн эрх баригч намын удирдагч, хууль тогтоогч Чу Ми-Э мэдэгдэв. Korean Air-ын үйлдвэрчний эвлэл түүнийг албан тушаалаасаа огцорч, нийтийн өмнө уучлах гуйхыг шаардаж байна. “Удирдлагын эрх мэдэлтэй холбоотой үл ойлголцол гарсаар байгаа. Үүний төлөө ажилтан, ажилчид буруутах ёсгүй” хэмээн үйлдвэрчний эвлэл ням гарагт мэдэгдэв.
Хатагтай Чё Хюн Мин бол Korean Air-ын өөр нэгэн залгамжлагч, 2014 онд олон улсын хэмжээнд шүүмжлэлийн бай болсон Чё Хюн-Агийн дүү. Нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчиж Өмнөд Солонгосын шүүхээр шийтгүүлсэн Чё Хюн-А саяхан Korean Air-ын мэдлийн зочид буудлын сүлжээний удирдлагад эргэн багтсан юм. Тэрбээр олон улсын нислэгийг чирэгдүүлж, үйлчлэгчийн өгсөн самрын савалгаанаас болж нислэгийн багийг харааж зүхсэн нь дэлхий даяар дуулиан дэгдээсэн удаатай.
Чё Хюн Мин буюу Эмили Чо нь Korean Air-ын олон улсын зах зээл хариуцсан захирал. Олон нийт дургүйцсэний дараа хатагтай Чё “тэнэг ааш”-ныхаа төлөө уучлалт гуйлаа.
Тэрбээр өнгөрсөн сард сурталчилгааны менежертэй уулзаж ярилцах үеэрээ сэтгэлдээ нийцсэн хариу сонсоогүйнхээ төлөө уурсаж, дуугаа өндөрсгөсөн хэмээн Korean Air тайлбарлажээ. Болсон хэрэгтэй холбогдуулан хатагтай Чё гадаад дахь амралтаа дуусгалгүй буцан ирж, Инчёны нисэх буудал дээр ирмэгцээ MBC телевизийн сувагт ярилцлага өгсөн юм. Ярилцлагадаа хатагтай Чё менежерийн нүүр рүү ус цацаагүй, зөвхөн “түлхсэн” гэж тайлбарлав. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа зохих арга хэмжээ авна хэмээн Korean Air мэдэгдэж байна.
Сон Жүн-А