Нью Йорк таймст бичсэн нийтлэлд АНУ-ын тэргүүн, БНАСАУ-ын удирдагчтай хаана уулзаж магадгүй талаар дэлгэрэнгүй бичжээ. Өмнө нь дэлхий нийт тэднийг нэг ширээний ард суух нь байтугай уулзалт болохгүй гэж хүлээж авдаг байсан бол одоо тэд биечлэн уулзахад сар гаруйхан хугацаа үлдсэн байна.
Гэхдээ нэг сонирхолтой асуудал нь Ким Жон Уны ашиглах аль Зөвлөлтийн үеийн нисэх онгоц Хойд Солонгосоос холдож чадах уу? гэдэг асуултын хариу юм.
АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч асан Сью Ми Терри “Ким Жон Унд онгоц байгаа гэдгийг бид мэднэ. Гэхдээ хэтэрхий хуучин. Ажилладаг эсэх нь ч тодорхойгүй” гэжээ.
2011 онд төрийн эрхийг авсан цагаас хойш Ким Жон Ун эх орноосоо гарч, онгоцоор ниссэн тухай мэдээлэл байхгүй юм. Тэгэхээр тээврийн асуудлаас үүдэлтэйгээр хоёр орны тэргүүнүүд уулзах газар хумигдах магадлалтай аж.
Азийн хаа нэгтээ уулзалтыг зохион байгуулах нь илүү хялбар шийдэл болох бөгөөд Ким Жон Уны онгоцоор нисэх асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ Доналд Трамп Хойд Солонгост очих шаардлагагүй болно.
Гэхдээ Ким Жон Ун өөрийн улс төрийн үзлийг хадгалах сонирхолтой бол сонголт нь дахиад л хумигдана. Жишээлбэл Япон, Хятадын оронд Вьетнам, Сингапур илүү зөв сонголт болох аж.
Хятад улсын хувьд Бээжин, Трампын хооронд харилцаа тааруу байгаа болохоор асуудалтай. Япон улсын хувьд түүхэндээ БНАСАУ-тай харилцаа муу учраас тэнд уулзана гэдэг боломжгүй.
ОХУ мөн л ялгаагүй БНХАУ-тай ижил асуудалтай. Тэгэхээр энэ бүх асуудлаас холдоход хамгийн боломжийн сонголт нь Монгол улсын нийслэл Улаанбаатар байж болох юм. Монголын Засгийн газар ч тэднийг уулзалтаа хийж болно хэмээн мэдэгдсэн.
“Улс төрийн хувьд хамгийн хялбар сонголт нь аль аль талдаа Монголын нийслэл Улаанбаатар байх юм. Учир нь Монголчууд өөрсдийгөө Азийн Швейцарь гэж үздэг” хэмээн Жонс Хопкинсийн их сургуулийн АНУ-Солонгосын институтийн багш Жоел Вит хэлжээ.