УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.
Төсөлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар, уг асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэхэд:
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Гэмт хэрэг холбогдсон гишүүний бүрэн эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлээд холбогдолгүй болох нь тогтоогдвол бүрэн эрхийг сэргээх,
Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сонгогдсон тойргийн иргэд нь шийддэг байх тухай санал гаргажээ.
Л.Болд, Энэ асуудлыг бид Парламентийн өнгөрсөн хугацаанд гарсан түүх, намтраа үзэж шийдэх ёстой. Миний санаж байгаагаар 1996 онд Казиногийн гэх хэргээр, С.Зоригийн амь насаа алдсантай холбоотойгоор гурван гишүүнийг тодорхой хугацаагаар барьж, хорьж байсан. Нэр бүхий гурван гишүүнийг УИХ-ын танхимын үүднээс барьж байсан. 2000-2004 онд АН-ын гишүүн Л.Гүндалайг Намын байрны гаднаас баривчилсан. Бид нар тэмцэж байж чөлөөлж авч байсан.
2004-2008 онд МАН-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой асуудал босож байсан ч асуудал шийдэгдлээгүй. Энэ бүх асуудлууд дээр хуулийн ямар зохицуулалт үйлчлээд байгааг үзмээр байна. Харахад АН-ын гишүүдэд хуулийн хамгийн хатуу зарчим үйлчилдэг. Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна. Хуулийн ийм олон стандартууд үйлчлээд байвал Монголын ард түмэн, хуулийн засаглалд итгэхээ болино.
Д.Лүндээжанцан, Манай ажлын алба үүнийг бэлтгэж байна. гишүүдэд материал тарааж өгнө. Ер нь УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байхаас гадна хариуцлага гэж бий. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн дор бүрнээ хичээх ёстой. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндэслэлээр энэ хуулийн төслийг өргөн барьсан гэв.