Хятадын эрх баригчдын өмнө тулгамдаад буй, нийтийн 00-ийн асуудалд Японы талаас техникийн тусламж үзүүлэхийг санал болгожээ. Цахилгаан болон бусад төхөөрөмжөөр тоноглогдсон Японы бие засах газрууд орчин үеийн техник технологийн гайхамшгийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ.
Өнгөрсөн даваа, ням гарагуудад Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Япон, Хятадын төлөөлөгчид хоёр талын хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцсан аж. Уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудлаас эхлээд худалдааны дайныг таслан зогсоох алхмууд гээд олон төрлийн асуудлуудыг хэлэлцсэний дотор дэлхийн бусад улс орнуудад дэд бүтэц сайжруулах төслүүдэд хамтран ажиллах тухай ч багтжээ.
Үүнээс гадна Бээжин дэх Япон улсын элчин сайдын яам Хятадын “бие засах өрөөний хувьсгал”-д оролцох талаар холбогдох хүмүүстэй нь хэлэлцэж эхэлсэн байна. Японы Nikkei Asian Review цахим хуудсанд бичсэнээр Японы Гадаад хэргийн яам Toto компанийн шинэ загварын суултуурыг зохион бүтээгч болон хувийн хэд хэдэн компанитай хамтран Хятадад хэрхэн туслах боломжтой талаар ярилцаж байгаа аж.
Энэ санааг анх Японы Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тосихиро Никаи Бээжинд айлчлах үеэрээ гаргажээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Бээжин дэх Хятадын Коммунист намын төв сургуульд айлчлах үеэрээ Хятадын талтай шинэ салбаруудад тэр дундаа нийтийн ариун цэвэр, нийтийн бие засах газрыг сайжруулахад хамтран ажиллахыг санал болгожээ.
Япон улсын хувьд үүнтэй адил санааг Энэтхэг, зүүн өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлж байсан. Гэвч АНУ-д Японы орчин үеийн суултуурууд амжилт олоогүй.
2015 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нийтийн бие засах газруудыг орчин үеийн стандартад нийцүүлэх аяныг эхлүүлсэн. Энэ нь Хятадын ард түмний амьдралын чанарыг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлнө гэж тэрээр онцолж байсан юм. Хятадын Аялал жуулчлалын яам 2020 он хүртэл нийтийн бие засах 64 мянган газрыг шинэчлэн барихаа мэдэгдсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар энэ төсөл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ба ихэнх хурдны галт тэрэгнүүд шинэ 00-ийн өрөөтэй болсон аж.
Гэтэл орон нутгийн зарим эрх баригч улсын мөнгөнд үрэлгэн хандсан хэмээн шүүмжлүүлээд эхэлсэн байна. Жишээ нь Хятадын баруун зүгт орших Чунчин хотын захиргаа нийтийн бие засах газар барихад 1 сая юань зарцуулсан байна.
Эх сурвалж: BBC