ШӨХТГ-аас 2018 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлaa танилцуулах хэвлэлийн хурал хийлээ.
2018 оны эхээр ШӨХТГ-т автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомол хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмсэн талаар иргэдээс олон гомдол ирүүлжээ. Энэ дагуу шатахууны жижиглэнгийн худалдааны үйл ажиллагааг хоёр удаа шалгаж, холбогдох арга хэмжээг авсан гэв.
ШӨХТГ-ын ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн байна:
Зарим аж ахуй нэгжүүд “хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тул долоон аж ахуй эрхлэгчид тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулсан байна.
Д |
Аж ахуйн нэгж |
1. |
Магнай трейд ХХК |
2. |
Петростар ХХК |
3. |
Содмонгол групп ХХК |
4. |
Шунхлай ХХК |
5. |
Жэй-эм-ойл ХХК |
6. |
Тэс петролиум ХХК |
7. |
Ойн бирж ХХК |
Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байлгах, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар ШӨХТГ-аас ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн ч жижиглэнгийн үнийг нэг литр тутамд орон нутагт 100-150, Улаанбаатар хотод 30-100 хүртэл төгрөгөөр нэмсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа тул нэр бүхий 10 ААН-ийг тус бүр 500 мянган төгрөгөөр дахин торгожээ.
Д |
Аж ахуйн нэгж |
1. |
Магнай трейд ХХК |
2. |
Синчи-Ойл ХХК |
3. |
Петростар ХХК |
4. |
Ник ХХК |
5. |
Содмонгол групп ХХК |
6. |
М-Ойл ХХК |
7. |
Шунхлай трейдинг ХХК |
8. |
Жэй-эм-ойл ХХК |
9. |
Тэс петролиум ХХК |
10. |
Ойн бирж ХХК |
Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 43 аж ахуй нэгж авч, 1273 шатахуун түгээх станцаар дамжуулан жижиглэнгийн худалдаа эрхэлж байна. Гэвч зургаан аж ахуй нэгж л зах зээлийн 90 гаруй хувийг эзэлдэг.
Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үнийн зохицуулалт хийхэд төрийн болон талуудын оролцоог зохих хуулийн дагуу оновчтой, зөв бүрдүүлэх шаардлага үүссэн. Иймд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.
Нэгдүгээр улиралд ШӨХТГ нэг удаа хуралдаж, 4 багц асуудал хэлэлцэж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг кино театр болон орон нутгийн зах, худалдааны төвүүдийн зах зээл дээрх давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоожээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өмнөх оны эцсээс 6.9 хувиар өссөн. Үүнд шатахуун, түлшний үнэ 11 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг ч онцлов.
Б.Намуунцэцэг