Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр парламентаар хэлэлцсэн юм. Иймд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Н.Учрал, Л.Болд, Н.Оюундарь нар өнөөдөр (2018.04.19) санал солилцох хүсэлт гаргасан Олон улсын валютын сангийн Сингапур дахь Хуулийн хэлтсийн хуулийн зөвлөх Клайв Скоттой уулзлаа.
Уулзалтаар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас өгсөн зөвлөмжийг хуулийн төсөлд хэрхэн тусгаж, зөвлөмжийг биелүүлэхгүй байх нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хэрэгжилт зогсох, удаашрах асуудал үүсэх эрсдэлтэй талаар ярилцав.
Түүнчлэн, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу хуулийг боловсруулж гаргаснаар цаашид энэхүү санхүүгийн байгууллагатай нээлттэй ажиллах боломж үргэлжилж, санхүүгийн төрөл бүрийн хориг арга хэмжээнд орохгүй байх нөхцөл бүрдэх талаар санал солилцсон байна.
УИХ-ын гишүүд “Хуулийн төслийг зөвлөмжид нийцүүлснээс гадна үндэсний эрх ашигтай холбогдуулан боловсруулсан. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, арав гаруй зарчимын зөрүүтэй санал хэлэлцсэн. Эцсийн хэлэлцүүлэг дээр үргэлжлүүлээд та бүхний өгч буй саналыг тусгаж ажиллана” хэмээв УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмжийг эндээс уншина уу.