Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өнөөдөр 56 нас хүрэх байлаа.
УИХ дахь АН-ын бүлэг болон АН-ын гишүүд, ар гэрийнхэн нь өнөөдөр 11.30 цагт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.
С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хэргийг илрүүлсэн хэмээн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 18-23 жилийн ял оноосныг олон нийт эргэлзэж хүлээж авсан.
Хэрэг үйлдсэн гэж ял авсан хүмүүсийн цаана хамгийн гол учир зангилаа болох улс төрийн захиалгат энэ хэргийн захиалагчийг олох ёстой хэмээн хууль хяналтынхныг шүүмжилсэн. Ард иргэдээс гадна УИХ-ын хэд хэдэн гишүүн ч ийм шаардлага тавьсаар байгаа. Тэдний нэг нь өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй хашир, туршлагатай улстөрч Ц.Нямдорж.
Одоо С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хууль хяналтынхан шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбоотой нэгэн шинэ мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хийлээ. Уг мэдээлэлд "С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт уг хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг шалгаж байх явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, НПГ-аас яллагдаар татсан" талаар мэдээлэв. Энэ аллагын цорын ганц амьд гэрч гэгдэх, яллагдагч Б.Булган энэ хэргийг илрүүлэхэд ямар тус хүргэхийг харах үлдэж байна.
Фото эх үүсвэр: 2017 онд Монголын үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г дэлгэж байсан билээ. Тэр үеэр авсан С.Зориг агсаны эдэлж хэрэглэж байсан зүйлсээс зургуудаас сонирхуулж байна.