Монголын жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Ц.Батцэцэг ДАШТ-ээс насанд хүрэгчдийн ангилалд алт, 2 хүрэл, Б.Хулан хүрэл, М.Сугар алт, Б.Сугаржаргал алт, мастер ангилалд О.Болд-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Б.Ариун-Эрдэнэ нар алтан медаль хүртэж байжээ. 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас анх удаагаа 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
ДАШТ-д оролцох тамирчдын түрүүч болох өсвөрийн тамирчид Абу Даби хотноо хүрэлцэн ирээд байна. АНЭУ-ын жюү жицүгийн холбоо 10 дахь жилдээ энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнх 10 дахь удаагийнх гэдгээрээ тун онцлогтой өргөн хүрээнд зохиогдож байна. ДАШТ-д оролцохоор 100 гаруй улсын 10000 тамирчин Абу Даби хотноо хуран чуулаад байна. Тэмцээнд манай улсыг төлөөлж өсвөрийн 28, насанд хүрэгчдийн 22 тамирчин оролцож байна.
Монгол улсын тамирчдын тэмцээний салхийг хагалах тамирчид пүрэв гарагт буюу өчигдөр жингийн үзлэгт орсон байна. Өнөөдөр охидын шар бүсний ангилалд 3 тамирчин, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цагаан бүсний ангилалд 1 тамирчин, мастерсийн эрэгтэйчүүдийн цагаан бүсний ангилалд эрэгтэй 2 тамирчин барилдана. Мөн өнөөдөр өсвөрийн хөвгүүд жингийн үзлэгт орж маргааш барилдах хуваарьтай байна. Энэхүү тэмцээнд манай тамирчид 5 дахь жилдээ оролцож байгаа юм.