Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд боллоо.
Дуудлага худалдаанд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй, орон сууц, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг дуудлагаар худалдахаар зарлагдсанаас хоёр байршлын 1.09 га газрыг худалджээ.
Дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн санал ирсэн бөгөөд ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Чингис хаан” нисэх онгоцны буудлын баруун урд байрлах хоёр байршилд орон сууцны зориулалтаар 1.09 га газрыг нийт 138 сая төгрөгөөр Наранбулагхан ХХК худалдаж авлаа.
Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагджээ. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхны үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдсан гэж Газрын албаныхан онцлов.
Тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.