NBA-ийн 2018 оны плейоффын тоглолтууд ярих сэдэв ихтэй өрнөсөөр байна. Өнөөдөр нийт гурван тоглолт болсоноос хамгийн сонирхол татсан нь 76эрс, Хит хоёрын цувралын гурав дахь тоглолт байлаа. Филадельфиа хотод болсон эхний хоёр тоглолтонд багууд ээлжилж хожоод байсан юм.
Харин өглөөний тоглолтонд бэртлийн улмаас плейоффт тоглож амжаагүй байсан Жоэл Эмбийд эргэн ирж багтаа туслахаар болов. Талбайн эздийн хувьд Дуэйн Уэйдийн 28 онооны ачаар хожиж, цувралыг тэнцүүлсэн. Мөн эхний хоёр тоглолтонд нийлээд ердөө зургаан оноо авсан төвийн тоглогч Хассан Уайтсайдыг тоглолтын үр дүнд нөлөөлөх хэмжээнд тоглоно гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байв.
Тоглолтын эхнээс Эмбийд Уайтсайдаас илүүтэйгээр хамгаалалтанд нөлөөлж, хоёрдугаар хагаст довтолгоонд илүү идэвхитэй оролцож, шийдвэрлэх дөрөвдүгээр үе гэхэд Хитээс түүнийг зогсоох тоглогч олдсонгүй. Том залуу анхны плейоффын тоглолтондоо 23 оноо, 7 самбар авч 3 удаа блок хийсэн байна. Мөн Майамигийн хамгаалагчдыг алдааны асуудалд оруулж, чөлөөт шидэлтийн шугаманд 15 удаа зогсож, 10-ыг нь амжилттай гүйцэтгэжээ.
Шилдэг Рүүкигийн шагналыг авах өндөр магадлалтай Бэн Симмонс сайн тоглолтоо үргэлжлүүлж, 19 оноо, 12 самбар, 7 дамжуулалт, 4 удаа бөмбөг тасалж, мөн түүнийг талбайд байхад баг нь +24 оноотой байсан байна. Хорват довтлогч Дарио Шарич 21 оноо авч, холын зайнаас дөрвөн удаа амжилттай довтолсон бол сэлгээнээс Италийн мэргэн бууч Марко Бэлинэлли 21 оноо авч чухал хувь нэмрийг оруулжээ.
Талбайн эздийн хувьд эхний хагасыг 64-63 аар хожиж дуусгасан ч хоёрдугаар хагаст өрсөлдөгч багтаа 65 оноо алдсан нь хамгаалалт муутай байсныг илтгэнэ. Ялангуяа шийдвэрлэх дөрөвдүгээр үед Майами 14 оноо авч, Сиксэрст 32 оноо алдсан байна. Итгэл найдвар хүлээлгэж байсан Уайтсайд 13 минут тоглохдоо 4 удаа алдаа гаргаж, таван оноог л авсан юм. Бүх Од холбогч Горан Драгич 23 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс тоглосон Жастис Уинслоу 19 оноо, 10 самбар авч тусалсан байна. Цувралын хоёр дахь тоглолтын баатар Уэйд найман оноо авч, 10 удаа довтолсоны ердөө хоёрыг нь амжилттай болгожээ.
Цувралын дөрөв дэх тоглолт Майами хотод Монголын цагаар Бямба гарагийн шөнө 02.30 цагаас болно. Тус тоглолтонд Хит хожиж цувралыг тэнцүүлж чадахгүй бол Сиксэрсд дараагийн шатанд шалгарах боломж илүү гарч, цувралыг талбайдаа эргэж очоод дуусгах магадлалтай юм.
Тоглолтын дүрстэй тойм: