УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар оролцон, гишүүдийн асуултад хариулав.
Д.Сарангэрэл сайд “Ирэх онд сумын эмнэлгүүдийн төсвийг нэмнэ. Хөдөөгийн эмнэлгүүдийн барилга ихээхэн муудсан. Барилга, тоног төхөөрөмж, засварт хөрөнгө оруулах шаардлагатай. Салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд цалин нэмэхээр ажиллаж байна. Мөн ипотекийн зээлд эмч, сувилагч нарыг хамруулах, эхний ээлжид 5000 хүнд хөнгөлөлттэй журмаар зээл олгуулахаар ажиллаж байна. Та бүхэн дэмжээрэй” гэв.
Хөдөөгийн нэг иргэнд 7500, Улаанбаатарт 12 мянган төгрөг хуваарилжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй олгодог эмэнд зориулж улсын төсвөөс 22 тэрбум олгодог байжээ. Харин энэ онд 29 тэрбум төгрөг болгон өсгөжээ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ мөнгийг орон нутагт хуваарилдаг аж. Хөдөөгийн нэг иргэнд 7500, Улаанбаатарт 12 мянган төгрөг хуваарилжээ. Энэ сарын эхний өдрөөс хөнгөлөлттэй эм олгохдоо цахим хяналт тавьж, цахим олголтыг нэвтрүүлсэн. Ингэснээр аль нэг аймагт төсөвлөсөн мөнгө илүү гарвал дутагдалтай аймаг руу шилжүүлэх боломж бүрджээ. Цахимаар эм олгох болсноор “Ази Фарм” эмийн сангаар жишээ авахад өнгөрсөн оны мөн үед 3800 хүн эм авсан бол одоогоор 4200 хүн хамрагдсан байна. Мөн эмийн зардал өдийд дуусчихдаг байсан бол одоо 66 хувьтай байна. Үүний сацуу нэг иргэн 25 000 төгрөгийн эм авдаг байсан бол 15 мянга болж буурчээ.
Эмийн хяналтын бие даасан агентлаг байгуулах шаардлага бийг мэргэжилтнүүд онцолдог. Гэвч хуулийн төслийг өмнөх парламент дэмжээгүй аж. Удахгүй УИХ-аар “Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуульд бие даасан агентлагийн талаар мөн тусгасан байна. Эмийн хяналтын агентлагтай болсноор хөнгөлөлттэй эмийг ч давхар шийдэх юм байна.