Бараг 22 жилийн турш багийн менежерээр ажилласан Арсене Венгер Арсенал багийг орхих гэж байна. Тэрээр сүүлийн гэрээний хугацаа дуусахад нэг жилийн өмнө ийм шийдвэр гаргажээ.
Арсеналийн хувьд лигийн зургадугаарт жагсаж байна. Өдгөө 68 настай Венгерийн хувьд гурван удаа Премиер Лигийн аварга, Хөлбөмбөгийн холбооны цомын долоон удаагийн аварга юм.
Тэрээр “Би Арсенал клубт байсан энэ бүх цаг хугацаандаа баяртай байна. Маш олон сайхан дурсамж бүтээсэн жилүүд ард хоцорчээ. Арсеналын бүх фенүүдэд хандаж хэлэхэд клубийнхээ үнэ цэнийг хадгалж яваарай” гэжээ.
Арсенал клубээс түүний залгамжлагчийг тун удахгүй зарлана хэмээн мэдэгдсэн байна. Клубийн хамгийн том хувь эзэмшигчдийн нэг Стан Кронк энэхүү мэдэгдлийг “Манай клубийн хувьд хамгийн хэцүү өдрүүд өнгөрч байна” гэжээ.
Тэрээр “Арсеналтай ийм удаан хугацаанд холбогдсон шалтгааны нэг нь Арсене байсан юм шүү дээ” гэсэн байна.