Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах зорилгоор сургалт сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 134 сургуулийн 1-5 дугаар ангийн 4000 гаруй багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулахаар зорьжээ.
Баянгол дүүрэгт явагдах сургалтын нээлт тус дүүргийн Засаг даргын тамгын газрын сургалт, мэдээллийн танхимд өчигдөр боллоо. Энэ сургалтад тус дүүргийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 500 гаруй багшийг хамрагджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 120 хүнийг хамруулсан байна. Мөн тус дүүргийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчийг ээлжит сургалтад хамруулжээ.
Сургалтын хүрээнд бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэхээр зорьжээ. Цаашид энэхүү сургалт бусад дүүргүүдэд ч үргэлжлэх юм байна.
Манай улсын хүн амын дунд эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөж буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөлөөр тавдугаар байрт оржээ.
Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт буюу нэг хүүхдэд байх цоорсон, ломбодсон, авахуулсан шүдний нийлбэр тоо нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “маш өндөр” ангилалд хүртлээ өсчээ.
ЭМЯ-наас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр, ам судлалын сургуультай хамтран хүн амын, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй явуулах, амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадалд сургах зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагыг хэвлүүлж, багш нараар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт үе шаттайгаар сургалт хийсэн байна.